Монгол брэндийг дэлхийд таниулах зорилт тавин ажиллаж буй GREEN GROUP компанийн вэб сайтаар зочилж байгаа танд энэ өдрийн мэнд хүргэе!

Грийн Групп нь үйлдвэрлэл, худалдаа, технологи, санхүүгийн чиглэлийн 13 салбар компани, ACTIV GARDEN төслийн хүрээнд үйл ажиллагаа эрхэлж, Бизнесийн экосистемийн төгс хувилбарыг нэвтрүүлсэн, экспортод чиглэсэн үндэсний хэмжээний компани болон өргөжин тэллээ.

Баталгаатай, чанартай, органик бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ улам бүр өсөж буй дэлхийн зах зээлд үндэсний үйлдвэрлэгчид нэгдэн гарч, Талын Монгол брэндээр олон улсад Монголоо төлөөлөх санаачлагыг Грийн Групп эхлүүлж байна.

Бидний бүтээсэн үндэсний брэнд бүр хэрэглэгч, харилцагчдын маань эхний сонголт байж, хүлээлтээс давсан чанарыг бүтээж, итгэлтэй сонголт нь байхын төлөө бид хичээн ажиллах болно.

Үндэсний брэнд бүтээгч Грийн Группийн 850 гаруй ажилтан, эрхэм харилцагч, хэрэглэгчдийнхээ нэрийн өмнөөс та бүхэнд аз жаргал хүсье.

ГРИЙН ГРУПП КОМПАНИЙН ТУЗ-Н ДАРГА М.СҮХБААТАР