Грийн Индастри

Олон улсын чанарын стандартуудыг тасралтгүй нэвтрүүлж, Монгол хүний онцлогт тохирсон бүтээгдэхүүнүүдээрээ дотоодын зах зээлд танигдсан “Грийн Индастри” компани өдгөө “Талын Монгол” брэндээр дэлхийн зах зээлд гарлаа.

Бүх бүтээгдэхүүнээ Монгол хүний онцлогт тохируулан хөгжүүлдэг “Грийн Индастри” компани нь үүсгэн байгуулагдсан 2012 оноос эхлэн үйлдвэрүүддээ олон улсын чанарын стандартуудыг тасралтгүй нэвтрүүлсээр иржээ. Тухайлбал, шинэ, эрүүл, органик бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэх үндсэн зорилтынхоо хүрээнд тэд Чанарын удирдлагын MNS 9001:2010, Хүнсний аюулгүй байдлын ISO 22000:2018, Байгаль орчны удирдлагын MNSISO 14001:2016, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн ISO 45001:2018 зэрэг олон улсын чанарын стандартуудыг шат дараалан нэвтрүүлээд байна. Үйлдвэрлэл, тэр дундаа хүнсний үйлдвэрлэгчийн хувьд сорил шинжилгээний орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, чанарын тогтолцоонуудыг тасралтгүй нэвтрүүлдэг байх нь чанартай, эрүүл бүтээгдэхүүн хэрэглэгчид хүргэх үндсэн зорилтыг нь хангах хөшүүрэг болдог билээ.

“Грийн Индастри” компани нь хоногт 35 тонн гоймон, 15 тонн хэрчсэн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай.

“Лапша” брэнд нь 2012 оноос хойш дотоодын гоймонгийн зах зээлийн 77 хувийг дангаар эзэлж буй гэх тоон судалгаанаас харахад тэд үндсэн зорилтоо 10 жил тасралтгүй биелүүлж буй аж
Группийн хэмжээнд бүтээгдэхүүн, үйлчилгээндээ тасралтгүй инновац нэвтрүүлэхээс гадна тоног төхөөрөмжөө байнга шинэчилдэг үндсэн стратеги нь тэдний зах зээл дэх ялгарлыг улам батална. Тухайлбал, “Грийн Индастри” компани нь 2014 онд хоногт 35 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гоймонгийн үйлдвэр, 2019 онд хоногт 15 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай “Лапша” хэрчсэн гурилны үйлдвэрийг тус тус ашиглалтад оруулж, үйл ажиллагаагаа улам бүр тэлээд байна. “Лапша” брэндийн бүтээгдэхүүн нь зах зээлд нийлүүлэгдсэн цагаасаа эхлэн Германы Мюхленберг компанийн хүний биед зайлшгүй шаардлагатай суурь витамин болох B1, B2, B9, төмөр, фолийн хүчил зэргийг агуулсан элковитаар баяжуулан үйлдвэрлэгддэгээрээ зах зээлд ялгардаг.
Харин хүнсний нэмэлтгүй, гараар зуурч элдсэн мэт “Лапша” хэрчсэн гурилны үйлдвэрт нэвтрүүлсэн шинэ технологи нь зах зээл дэх ижил нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийн дунд тэргүүлэгчийн байр сууриа хадгалах үндсэн ялгарал нь болдог аж. Монгол орны хөрсөнд ургасан цэвэр улаан буудайн гурилаар монголчуудын хэрэглээний зан төлөвт тохируулан хуурай болон нойтон гоймон, баяжуулсан хуурай гурил, олон үрийн гурилыг үйлдвэрлэдэг тус компани өдгөө өөрсдийн бүтээсэн туршлага, инновацын шийдлүүддээ тулгуурлан экспортын зах зээлд хүч сорьж буй. Үүний тод илрэл “Талын Монгол” гоймон нь Хятадын зах зээлд эрэлт өндөр бүтээгдэхүүнээр нэрлэгдэж, их хэмжээний захиалга авч байгаа нь өнгөрсөн хугацааны туршлагаас харагдаж байна
“Лапша” брэнд нь 2012 оноос хойш дотоодын гоймонгийн зах зээлийн 77%-ийг дангаар эзэлж байна.
0 %