Грийн бизнесийн

экосистем

Монгол орны байгалийн нөхөн сэргээгдэх баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, нэмүү өртөг шингээх, үйлдвэрлэгчид алсын хараа, үнэт зүйлээрээ нэгдэж, дэлхийд өрсөлдөх санаачилгыг “Грийн Групп” эхлүүллээ. Үндэсний брэнд бүтээгч “Грийн Групп” дэлхийд Монголыг төлөөлөх хөгжлийн зураглалаа GREEN БИЗНЕСИЙН ЭКОСИСТЕМ хэмээн томьёолж байна. GREEN БИЗНЕСИЙН ЭКОСИСТЕМ-ийн гол зорилго нь байгаль орчинд ээлтэй, эрчим хүч, усны хэмнэлттэй, дэвшилтэт технологид суурилсан үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, тогтвортой хөгжлийг дэмжин, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэж буй. Байгаль орчин, нийгэм, эдийн засаг хэмээх үндсэн гурван суурь ойлголт ижил түвшинд хангагдах нь тогтвортой хөгжлийн зарчим. Тиймээс ч GREEN БИЗНЕСИЙН ЭКОСИСТЕМ нь бүхэлдээ байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, бүтээгдэхүүн, үйлчилгээндээ инновац шингээн, борлуулалтын оновчтой шийдэл бүхий сүлжээг үндэсний хэмжээнд байгуулж, сэтгэл ханамжтай хэрэглэгч, дэлхийд төлөөлөх брэндийг бүтээж, санхүүгийн тогтвортой өсөлтийг бий болгон, манлайлахад чиглэж байна. 

Дэлхий даяар ногоон технологи эрчээ аван хөгжиж байна. Уур амьсгалын өөрчлөлт, агаар, орчны бохирдол тэргүүтэй байгаль орчны тулгамдсан асуудлуудад үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор хүн төрөлхтөн бизнесийн үйл ажиллагаандаа ухаалаг, ногоон санаачилгуудыг түлхүү нэвтрүүлж буй. Дэлхий даяар хүчээ авч буй нэн шинэ энэ чиг хандлагыг “Грийн Групп” компани 2014 оноос бизнес, үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн юм. Тодруулбал, үйлдвэрлэлийн процессын явцад үүссэн өндөр даралтын уурыг дулаан болгон хувиргах, үүссэн саарал усыг дахин ашиглах, эрчим хүчний хэрэглээгээ хянах, барилгын “ногоон” технологи буюу LEED стандартыг нэвтрүүлэх, мөн түгээлтийн 200 автомашины агаарт ялгаруулах хорт хийн нэгдэл болон шатахуун зарцуулалтыг бууруулах дэвшилтэт технологийг суурилуулан, улмаар үйлдвэрлэл, бизнесийн бүхий л үйл ажиллагаандаа “НОГООН ШИЙДЭЛ”-ийг нэвтрүүлэн хөгжүүлж байна. Нөгөө талаас, байгаль орчинд ээлтэй технологийг өөрийн үйлдвэрлэлдээ нэвтрүүлээд зогсохгүй түүхий эд, бүтээгдэхүүн ханган нийлүүлэгчдэдээ ижил шаардлагыг тавьж, ногоон бизнесийн экосистемийг бүрдүүлж буй юм.

GREEN SUPPLIER

Монгол орны хөдөө аж ахуйн гаралтай хамгийн сайн чанарын түүхий эд болон ОУ-н чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн, Сав баглаа, Түүхий эд материал бэлтгэн нийлүүлэгчийг тодорхой шалгуурын дагуу сонгон шалгаруулж, шаардлага хангасан бэлтгэн нийлүүлэгчтэй хамтран ажилласнаар Бизнес төрөлжиж, оролцогч талууд эдийн засгийн тогтвортой үр өгөөжийг бий болгоно.

GREEN INCUBATOR

Шинэ санаа төрөхөөс эхлээд судалгаа, шинжилгээнд үндэслэн төсөл болгон боловсруулж, бизнесийн болон бүтээгдэхүүн үйлчилгээний бодлогыг тодорхойлон, сав баглаа, орц найрлага, ялгарал бий болгон шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлж оюуны өмчөөр баталгаажуулан бизнес эрхлэх нэгжид хүлээлгэн өгнө.

GREEN FINTECH

Тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор төсөл хөтөлбөрүүдэд олон улс болон дотоодын эх үүсвэрүүдээр дамжуулж хөрөнгө оруулалт хийх, 1 хувийн хүүтэй санхүүжилт олгох, тухайн ААН-д гуравдагч этгээдээс зээл авах боломж олгоно.

GREEN МARTECH

GREEN MARTECH PLATFORM нь мерчант, хэрэглэгч, партнер гэсэн гурван талыг дижитал шийдлээр холбох платформыг интеграцчилан нэгтгэсэн, борлуулалтыг өсгөх маркетинг, технологийн шийдэл юм. IT-д суурилсан маркетингийн платформоор дамжуулан “Талын Монгол” брэндийг дэлхийд хамтдаа гаргана.

GREEN FACTORY

Грийн групп байгаль орчинд ээлтэй технологийг 2014 оноос хойш үйлдвэрлэлдээ нэвтрүүлж буй. Тухайлбал, бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ ашиглаж буй өндөр даралтын уурыг дулаан болгон хувиргах, үүссэн саарал усыг дахин ашиглах зэрэг шийдлийг үйлдвэрлэлийн технологидоо ашиглаж буй юм. Түүнчлэн үйлдвэрлэл төдийгүй тээвэр, ложистик, санхүү болон хөрөнгө оруулалтын хувьд ногоон шийдлүүдийг нэвтрүүлснээр байгаль орчинд ээлтэй, бизнесийн цогц систем байгуулж байна.

GREEN DISTRIBUTION

GREEN EXPORT HOUSE бүхий 20,000 м2 талбайтай, хадгалалтын тусгай 4 горим бүхий (ердийн, хөргүүр, хөлдөөгч, гүн хөлдөөгч) температурын зохицуулалттай, экспорт, импортын ачилтын системтэй, 7 салаа замаар хоногт 50 вагон хүлээн авах хүчин чадалтай дэд бүтэц, байгаль орчинд ээлтэй шийдэл бүхий “Грийн ЭКСПОРТ ХАУС” байгуулж, Нэгдсэн агуулахын систем бүхий тээвэр ложистикийн платформоор ОNLINE болон OFFLINE горимоор Улаанбаатар хот болон 21 аймгийн 13,000 худалдааны цэгт, 160 худалдааны төлөөлөгч, байгаль орчинд ээлтэй ECO SYSTEM суурилуулсан 200 авто машинаар бүтээгдэхүүний шинэлэг байдлыг алдагдуулахгүйгээр, Монгол орны өнцөг булан бүрт 24 цагийн дотор хүргэнэ.