Үндэсний брэнд бүтээгч залуус зүрх мартахгүй төсөлд нэгдлээ
Үндэсний брэнд бүтээгч Грийн Группийн хамт олон өөрсдийн санаачлагаар “Зүрх мартахгүй” төсөлд 20.000.000 төгрөг хандивласныг 2022 оны 1 дүгээр сарын 03-нд гардууллаа. Грийн Групп нь 2021 онд Хүний нөөцийн бодлогын хүрээнд GREEN PRIDE төслийг хэрэгжүүлж, 2 тэрбум төгрөгийг ажилчдын урамшуулалд зориулсан юм. Бид санаачилгаараа нэгдэн Зүрх мартахгүй төсөлд шагнал, урамшууллаасаа 20.000.000 төгрөг хандивлалаа. “Зүрх мартахгүй” төслийн баг өнгөрсөн хугацаанд нийт 350 гаруй хүүхдийн эрүүл мэнд амь насыг аварсан бөгөөд 2022 онд энэ тоог 500-д хүргэхээр зорьж байна.
Эх орны минь ирээдүй болсон энхрий бяцхан үрс эрүүл энх өсч торних болтугай