Нүүр хуудас » Салбар компаниуд » Грийн Интернэшнл
Олон улсын чанар, стандартыг бүрэн хангасан үйлдвэрлэгчдийн түүхий эд, бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нийлүүлэх, группийн хэмжээнд салбар үйлдвэрүүдийг сүүлийн үеийн чанартай түүхий эд материалаар хангах үндсэн чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Грийн Интернэшнл” компани нь ОХУ, Вьетнам, Япон, Америк, Малайз, БНХАУ, Солонгос, Бразил, Турк зэрэг 20 гаруй улсын 150 орчим компанитай тогтмол хамтран ажилладаг. Тухайлбал, тус компани 10 гаруй жилийн турш будаа, ургамлын тос, гахай тахианы мах, элсэн чихэр, амттан зэрэг 100 гаруй нэр төрлийн түүхий эд, эцсийн бүтээгдэхүүнийг монголчууддаа нийлүүлж, дээрх орнуудтай импортын найдвартай, нэгдсэн сүлжээг бүтээн ажиллаж байгаа билээ. Эдгээрийн тод жишээ нь Монголчуудын хэзээний танил болсон “Слава” брэндийн мах, хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн, төрөл бүрийн будааг дэлхийд дээгүүрт ордог ОХУ-ын үйлдвэрлэгчдээс нийлүүлж, зах зээлд байр суурийг нь тамгалсан. Түүнчлэн БНХАУ, Вьетнам орны хамгийн том будаа үйлдвэрлэгчдээс үр тарианы бүтээгдэхүүн импортлон дотоодын зах зээлд нийлүүлсээр байна. Мөн ОХУ болоод Европын орнуудын генийн өөрчлөлтгүй чихэр, шоколад зэрэг амттаныг өөрийн нэрийн дор “Triple” брэнд болгон хөгжүүлж дотоодын зах зээлд худалдаалдаг гээд импортын зах зээлд хуримтлуулсан туршлага багагүй.
“Грийн групп”-ийн анхдагч бүтээгдэхүүн болох “Сакура”, “Слава” брэндийн нийлүүлэгчтэй тус компани 10 гаруй жил хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байна.
Импортын бизнес хийхэд гадаад түншээ зөв сонгох нь чухал байдаг бөгөөд “Грийн Интернэшнл” компанийн хувьд түүхий эд материалын чанар, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн баталгаатай байдлыг нь гол шалгуураа болгон харилцагчаа сонгодог аж. Тухайлбал, “Грийн Интернэшнл” компанийн гахай, тахианы мах нийлүүлдэг харилцагч компани нь тахианы тэжээлээ өөрсдөө үйлдвэрлэдэг. Энэ нь тахианууд нь баталгаатай хүнс хэрэглэдэг, цаашлаад махаар нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чанарын хувьд асуудалгүй, шим тэжээлтэй байхын баталгаа болдог байна. Түүнчлэн гаднын түншүүдтэйгээ олон жил хамтран ажиллаж, тогтвортой итгэлцлийн гүүрийг үүсгэх нь энэ төрлийн бизнесийн тогтвортой өсөлтөд гол нөлөө үзүүлдэг аж. “Грийн групп”-ийн анхдагч бүтээгдэхүүн болох “Сакура”, “Слава” брэндийн нийлүүлэгчтэй л гэхэд тус компани 10 гаруй жил хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж буй.
Ийн ханган нийлүүлэлтийн олон жилийн туршлага, импортын сүлжээг бий болгосон “Грийн Интернэшнл” компани нь “Грийн Групп”-ийн экспортын том амбицыг биелүүлэх гүүр нь болохоор бүрэн бэлтгэгдэж, ирэх жилүүдэд “Талын Монгол” брэнд нэрийн дор 14 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг экпортод гаргах ажлыг нь гардан гүйцэтгэх аж
Нэр төрлийн түүхий эд, эцсийн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд нийлүүлж байна.
Монгол брэндийг дэлхийд таниулсан нийгмийн хариуцлагатай компани байна
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 20-р хороо 55/2
И-мэйл хаяг
info@greengroup.mn
Холбоо барих
Утас: (+976) 77770055
© 2022 Грийн Групп
Adding {{itemName}} to cart
Added {{itemName}} to cart