Грийн Импекс

компани нь 2010 оноос эхлэн олон улсын чанар, стандартыг хангасан монгол хүний хэрэглээний онцлогт тохирсон хүнсний бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд импортлон, өөрийн брэндээр хэрэглэгчдэдээ хүргэж байна.

Грийн импекс компани нь дэлхийн 20 гаруй улсын 150 орчим компанитай хамтын ажиллагаатай бөгөөд зах зээлийн хэрэгцээг мэдэрсэн, хэрэглэгчийн эрэлтэд нийцсэн “Слава”, ”Сакура”, “Сараана”, “Аншан”, “Манка”, “Трипл”, “Санси”, “Саяан” зэрэг брэндүүдийг дотоодын зах зээлд амжилттай нэвтрүүлсэн. Тус компанийн бүрэлдэхүүнд хоногт 200 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадалтай “Слава” үйлдвэр, 100 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай “Сакура” үйлдвэр тус тус багтдаг. Өөрийн итгэмжлэгдсэн лабораторид бүх бүтээгдэхүүнээ шинжилдэг “Слава” үйлдвэр нь анх 2010 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй. Өдгөө тус үйлдвэр нь “Слава”, “Манка”, “Трипл” зэрэг брэндийн бүтээгдэхүүнээр үйл ажиллагаагаа өргөтгөж, олон улсын чанарын ISO 9001, ISO 14001 стандартыг нэвтрүүлсэн Монголын томоохон үйлдвэрүүдийн нэгд тооцогдож буй. Тэд ОХУ, Европын орнуудаас чанарын шаардлага хангасан үр тариа, тахиа гахайны мах, амттан зэрэг хамгийн чанартай бүтээгдэхүүн, түүхий эдийг сонгож, дэвшилтэт технологиор олон улсын чанар, стандартад нийцүүлэн “Слава”, “Манка”, “Трипл” брэндийн дор үйлдвэрлэж байна. Мөн тус үйлдвэр нь үр тарианы бүтээгдэхүүнээс гадна элсэн чихэр, хэлбэртэй гоймон, шпагетти зэрэг 100 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэдэг

Зах зээлийн хэрэгцээг мэдэрсэн, хэрэглэгчийн эрэлтэд нийцсэн “Слава”, ”Сакура”, “Сараана”, “Аншан”, “Манка”, “Саяан”, “Санси”, “Трипл” зэрэг брэнд нэрээр нь монголчууд “Грийн Импекс” компанийг илүү сайн мэднэ.

Сакура үйлдвэр нь АНУ, БНХАУ, БНСУ, Япон, Вьетнам зэрэг улс орнуудаас хамгийн дээд сортын будааг “Сакура”, “Сараана”, “Аншан” брэнд нэрээр дотоодын хэрэглэгчдэд хүргэж байна. Мөн 2021 оноос эхлэн “Санси” брэндийг зах зээлд амжилттай нэвтрүүлж, 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр дамжуулан зүүн өмнөд азийн хоолны соёлыг дотоодын хэрэглэгчдэд түгээж байна.“Грийн Импекс” компанийн “Слава”, “Сакура” үйлдвэр нь бүтээгдэхүүнүүдээ өөрсдийн итгэмжлэгдсэн лабораторид шинжлэхээс гадна хөндлөнгийн лабораторид тогтсон хугацаанд байнгын шилжлүүлдэг. Түүнчлэн олон улсын чанарын стандартуудыг нэвтрүүлж, орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэдгээрээ бусад үйлдвэрлэгчдээс ялгарсаар ирсэн

“Грийн Импекс” компанийн “Слава”, “Сакура” үйлдвэр нь бүтээгдэхүүнүүдээ өөрсдийн итгэмжлэгдсэн лабораторид шинжлэхээс гадна хөндлөнгийн лабораторид тогтсон хугацаанд байнгын шилжлүүлдэг. Түүнчлэн олон улсын чанарын стандартуудыг нэвтрүүлж, орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэдгээрээ бусад үйлдвэрлэгчдээс ялгарсаар ирсэн

“СЛАВА” ҮЙЛДВЭР
Хоногт 200 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай Слава үйлдвэр нь олон улсын чанар стандартад нийцсэн 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэдэг. Тус үйлдвэр нь ISO9001:2015 стандарт шаардлагын дагуу “Чанарын менежментийн тогтолцоо”, ISO1400:2015 “Байгаль орчны чанарын менежментийг тогтолцоо”-г тус тус амжилттай нэвтрүүлсэн. Слава үйлдвэрийн бүтээгдэхүүн нь орос амт, чанарыг монголчуудын хэрэглээнд амжилттай нэвтрүүлж, эрүүл амьдралын хэв маягт уриалдгаараа онцлог.
“САКУРА” ҮЙЛДВЭР
Сакура үйлдвэр нь хоногт 100 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бүрэн автомат үйлдвэр юм. Тус үйлдвэр нь ISO9001:2015 стандарт шаардлагын дагуу “Чанарын менежментийн тогтолцоо”, ISO1400:2015 “Байгаль орчны чанарын менежментийг тогтолцоо”-г тус тус амжилттай нэвтрүүлсэн. Сакура үйлдвэр нь дэвшилтэт технологи, итгэмжлэгдсэн лабораториор баталгаажуулан орон орны будааны дээд сортыг хэрэглэгчдэд хүргэж байна.