
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, тэргүүн хатагтай Ким Хе Гён нарын Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд зохион байгуулагдсан "Монгол-Солонгосын бизнес форум"-д Грийн группийн Гүйцэтгэх захирал Б.Алтангэрэл оролцлоо.
Энэхүү форумд хоёр улсын төр, хувийн хэвшлийн 300 гаруй бизнесийн төлөөлөл оролцож, эрдэс баялаг, дижитал санхүү, жижиглэн худалдаа, хөрөнгө оруулалт, экспортын хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдааны сүлжээ, стратегийн түншүүдтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцсон юм.
Үндэсний брэнд бүтээгч Грийн групп нь Монгол орны нөхөн сэргээгдэх байгалийн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулан, дэлхийн 8 улсад амжилттай экспортолж байна.
Мөн БНСУ, Япон болон Зүүн Өмнөд Азийн зах зээлд байр сууриа бэхжүүлэн, Монгол брэндийн үнэ цэнэ, экспортын боломжийг улам тэлэхээр зорин ажиллаж байгаа юм.
Цаашид Грийн групп нь инноваци, дэвшилтэт технологид суурилсан, байгальд ээлтэй үйлдвэрлэлийг дэлхийн жишигт нийцүүлж, олон улсад өрсөлдөх чадвар бүхий бизнесийн моделийг хөгжүүлэхээр зорьж байна.
ДЭЛХИЙД ХАМТДАА ТӨЛӨӨЛНӨ


