Үндэсний брэнд бүтээгч Грийн групп нийгмийн хариуцлагын хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжин 45-аас дээш насны иргэдэд үйлдвэрлэл болон үйлчилгээний салбартаа 100 ажлын байрыг санал болгосон. Үндэсний брэндийг бүтээхэд хувь нэмрээ оруулж, мэдлэг, туршлагаа хуваалцах, 1,200 гаруй ажилтны нэг болж, хамтдаа дэвших боломжийг ГРИЙН ГРУПП олгож байна.
Манай багт нэгдэх сонирхолтой бол анкет бөглөж, таны ур чадвар болон туршлагыг бидэнд танилцуулаарай.
Грийн групп нь хүнс үйлдвэрлэл, барилга бүтээн байгуулалт, санхүү хөрөнгө оруулалтын чиглэлд үйл ажиллагаа эрхэлдэг.
Та бүхэн манай хаяг, байршлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах холбоос дээр дарна уу.