EBRD-Н ТУЗ-Н ГИШҮҮДИЙН ЗӨВЛӨХҮҮД ХОНОГТ 100 ТН ХҮЧИН ЧАДАЛТАЙ "ТАЛЫН МОНГОЛ" ҮЙЛДВЭРТ ЗОЧИЛЛОО

EBRD-Н ТУЗ-Н ГИШҮҮДИЙН ЗӨВЛӨХҮҮД ХОНОГТ 100 ТН ХҮЧИН ЧАДАЛТАЙ "ТАЛЫН МОНГОЛ" ҮЙЛДВЭРТ ЗОЧИЛЛОО

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Монгол Улсын 2025 оны ТОП-100 ААН-н 47-р байр, хүнс үйлдвэрлэлийн салбарын ТОП-5-д эрэмбэлэгдсэн Грийн группийн "Талын Монгол" үйлдвэрт Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (EBRD)-ны Монгол дахь суурин төлөөлөгч Жахан Шамсиев болон ТУЗ-н гишүүдийн зөвлөхүүд албан ёсны айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд бүрэн роботжсон технологи бүхий хоногт 100 тн-н хүчин чадалтай Талын Монгол үйлдвэрийн үйл ажиллагаа, Грийн группийн хөгжлийн бодлоготой танилцав.

Грийн групп нь Монгол орны нөхөн сэргээгдэх байгалийн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, дэлхийн 8 улсад амжилттай экспортолж байна. Мөн БНСУ, Япон болон Зүүн Өмнөд Азийн зах зээлд байр сууриа бэхжүүлэн, Монгол брэндийн үнэ цэнэ, экспортын боломжийг улам тэлэхээр зорин ажиллаж байгаа юм.

Цаашид Грийн групп нь инноваци, дэвшилтэт технологид суурилсан, байгальд ээлтэй үйлдвэрлэлийг дэлхийн жишигт нийцүүлж, олон улсад өрсөлдөх чадвар бүхий бизнесийн моделийг хөгжүүлэхээр зорьж байна.

ДЭЛХИЙД ХАМТДАА ТӨЛӨӨЛНӨ