ҮНДЭСНИЙ БРЭНД БҮТЭЭГЧ ГРИЙН ГРУПП ПАРК ШИНЭЧЛЭЛ ХИЙЛЭЭ

ҮНДЭСНИЙ БРЭНД БҮТЭЭГЧ ГРИЙН ГРУПП ПАРК ШИНЭЧЛЭЛ ХИЙЛЭЭ

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Грийн Групп үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлж, түгээлтийн хүчин чадлаа нэмэгдүүлэх зорилгоор парк шинэчлэлийн томоохон хөрөнгө оруулалт хийлээ.

Парк шинэчлэлийн хүрээнд цахилгаан мотортой, байгаль орчинд ээлтэй, ISO стандартад нийцсэн 20 шинэ автомашиныг хүлээн аваад байна.

Грийн групп нь Монгол Улсын хэмжээнд 13,000 гаруй худалдааны цэгт өдөр бүр үндэсний брэндийн бүтээгдэхүүнийг хүргэдэг бөгөөд түгээлтийн найдвартай байдал, хурд, аюулгүй ажиллагааг чухалчлан ажилладаг билээ.

Энэхүү парк шинэчлэл нь зөвхөн автомашины тоог нэмэгдүүлж буй хөрөнгө оруулалт бус, үндэсний брэнд бүтээгдэхүүнийг илүү хурдан, илүү хүртээмжтэйгээр Монгол орны өнцөг булан бүрт хүргэх түгээлтийн системийн шинэчлэл болсноороо онцлог. 

 

ДЭЛХИЙД ХАМТДАА ТӨЛӨӨЛНӨ