
Грийн Групп нь үндэсний брэндүүдийг бүтээж, дэлхийн 8 улсад экспорт хийсэн бодит амжилтаараа Монгол Улсын ТОП-100 ААН-р шалгарлаа.
“Грийн групп” нь хүнс үйлдвэрлэл, худалдаа, барилга бүтээн байгуулалт, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлд 1200 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа эрхэлдэг.
Дэлхийд хамтдаа төлөөлөх алсын харааны хүрээнд үндэсний брэндүүдийг бүтээж, олон улсын стандартад нийцсэн 30 брэндийн 600 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг Монгол Улсын төдийгүй дэлхийн зах зээлд амжилттай нийлүүлж байна.
Грийн групп нь нийт худалдан авалтынхаа 86 хувийг дотоодоос буюу төгрөгийн худалдан авалтыг хийж, Монгол түүхий эдийг бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ ашиглах зорилтын хүрээнд 2000 гаруй малчин, тариаланчид, бэлтгэн нийлүүлэгчтэй хамтран ажилладаг.
Монгол орны нөхөн сэргээгдэх байгалийн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, ажиллаж байгаа нь бидний бахархал юм.
Грийн групп одоогоор дэлхийн 8 улсад амжилттай экспорт хийж байна. Цаашид БНСУ, Япон болон Зүүн Өмнөд Азийн зах зээлд байр сууриа бэхжүүлэн, Монгол брэндийн үнэ цэнэ, экспортын боломжийг улам тэлэхээр зорин ажиллаж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 8 улсын компани “Талын Монгол” брэндийн албан ёсны дистрибьютер болох хүсэлтээ ирүүлээд байна. Мөн БНХАУ, ОХУ, Турк, Казахстан, Узбекистан, Киргизстан зэрэг оронд амжилттай экспорт хийж, Төв Азийн зах зээлд тогтвортой байр сууриа бүрдүүллээ.
Бид 20 гаруй жилийн хугацаанд экспортын чиглэлээр тууштай ажилласан ч олон сорилттой тулгарч ирсэн. Харин үйлдвэрлэгч, экспортлогч улс болоход чиглэсэн төрийн оновчтой бодлого “Хүнсний хувьсгал” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнес эрхлэгчдийн дуу хоолой болж амжилттай ажиллаж байгаа нь Монголын компаниуд олон улсын зах зээлд илүү өрсөлдөх боломж бүрдүүлж байгаад талархал илэрхийлье.
Монголын брэндийг бүтээж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй үйлдвэрлэгчид, түншүүд, харилцагчид, хэрэглэгчид та бүхэндээ баярлалаа.
ДЭЛХИЙД ХАМТДАА ТӨЛӨӨЛНӨ




