ТАЛЫН МОНГОЛ БРЭНД КАЗАХСТАН УЛСАД АМЖИЛТТАЙ ЭКСПОРТ ХИЙЖ БАЙНА

ТАЛЫН МОНГОЛ БРЭНД КАЗАХСТАН УЛСАД АМЖИЛТТАЙ ЭКСПОРТ ХИЙЖ БАЙНА

ТүгээхShare共有する공유하기

“Талын Монгол” брэндийн экспортын бодит амжилт үргэлжилж, Казахстан улсын зах зээлд тогтвортой ажиллаж байна.

Грийн группийн экспортын тэлэлт, гадаад хамтын ажиллагаа шинэ шатанд хүрч, БНКазУ-ын Худалдаа, интеграцийн тэргүүн Дэд сайд Бижанова Айжан Адиловна тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн 3-р сард хоногт 100 тн хүчин чадалтай “Талын Монгол” үйлдвэрт зочилсон билээ.

Энэ удаад Үндэсний брэнд бүтээгч Грийн группийн Гүйцэтгэх захирал Б.Алтангэрэл, Экспорт хариуцсан Дэд захирал Б.Хулан болон бусад төлөөллийн хүмүүс Казахстан Улсад ажиллаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.

Монгол–Казахстаны худалдааны эргэлт 58 сая ам.долларт хүрч, өмнөх оноос өсөлттэй байгаа нь цаашдын хамтын ажиллагаа өргөжих боломжтойг илтгэж байгаа юм.

Түүнчлэн Казахстан улсад суралцаж, ажиллаж буй Монгол залуус “Талын Монгол” брэндийг өдөр тутмын хэрэглээ хэмээн онцолж, хэрэглэгчдийн дунд хэдийн танигдсан брэнд болсныг илэрхийллээ.

Төв Азийн эдийн засгийн гол зангилаа Казахстаны зах зээлд Монгол брэнд ийнхүү амжилттай нэвтэрч байна.

ДЭЛХИЙД ХАМТДАА ТӨЛӨӨЛНӨ