Чанарын бодлого

Чанарын бодлого

Чадварлаг, шинийг санаачлагч, бүтээлч хамт олны хүчээр хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй, хэрэглэгчийн хүсэл шаардлагыг дээд зэргээр хангасан бүтээгдэхүүнийг орчин үеийн дэвшилтэт технологиор үйлдвэрлэх замаар бид дотоодын хүнсний зах зээлд тэргүүлэх байр сууриа бэхжүүлж, гадаад зах зээлд өөрийн брэндээ таниулах болно

Хүнсний аюулгүй байдлын бодлого

Хүнсний аюулгүй байдлын бодлого

Бид хүнс үйлдвэрлэлийн бүхий л хэлхээнд олон улсын болон үндэсний хууль тогтоомж, стандартуудыг мөрдөж, шат дамжлага бүртээ чадварлаг мэргэшсэн ажилтанаар урьдчилан сэргийлэх хяналтыг хэвшүүлэн, орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг ашиглан хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж ажиллана.

Байгаль орчны бодлого

Байгаль орчны бодлого

Монгол улсын холбогдох хууль тогтоомж, үндэсний болон олон улсын стандартыг мөрдөж, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай тоног төхөөрөмж, арга ажиллагааг нэвтрүүлэн, орчны бохирдол, хог хаягдлыг бууруулах, эрчим хүч, уур, усны хэрэглээг хэмнэж байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулахыг эрхэмлэн ажиллана.

МАБ бодлого

МАБ бодлого

Грийн Групп ХХК-ийн нийт ажиллагсад болон харилцагч, гэрээт гүйцэтгэгч, зочид нь МАБ-н соёл, стандартыг тэргүүнд тавьж, мэдээллийн нууцлалтай холбоотой хүлээсэн үүргээ чандлан биелүүлэхийн зэрэгцээ тасралтгүй сайжруулсанаар дараах үүргийг хүлээнэ.

• Мэдээллийн аюулгүй байдлын соёлыг байгууллагад бий болгоно

• Мэдээлэл түүнийг хадгалах, дамжуулах, ашиглах явцдаа мэдээлэл дамжин өнгөрөх сүлжээ, компьютерийн систем, программ хангамжийг буруугаар ашиглахаас сэргийлж мэдээллийн аюулгүй байдлын зөрчлөөс үүсэх хохиролоос урьдчилан сэргийлэх, илрүүлэх

• Кибер аюулгүй байдлыг хангаж, хэрэглэгчийн найдвартай түнш, найз байж компанийн нэр хүндийг өндөрт өргөж, ёс суртахууны болон хууль ёсны хариуцлагыг сахин хамгаална.

• Мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг хангаж ажиллана.

ISO 9001

Чанарын менежментийн тогтолцоо

ISO 22000

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо

ISO 14001

Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо

ISO 45001

Байгаль орчны чанарын менежментийн тогтолцоо