Upcoming global brand: “Taliin Mongol”

We interviewed Mrs. B. Altangerel, the CEO of Green Group LLC, the company behind the “Taliin Mongol” (“Steppe Mongolia”) brand that recently increased its line of products under the motto of “Made by Mother Nature” in preparation for exports. She emphasized diversity and the ability to cooperate for solutions as the business advantages of Green Group. Read into her strategic recipe for competing side by side in the global market, starting with the development of an industrial zone for exports.

Талын Монгол” брэнд дотоодын зах зээлдээ хэдийнэ байр сууриа эзэлсэн. Өдгөө экспортод гаргахад бэлэн болоод байгаа юм байна. Тэргүүлэх бүтээгдэхүүн нь юу байх вэ?

Манай компани одоогоор хүнсний үйлдвэрлэл, худалдаа, брэнд хөгжүүлэлт, барилга, хөрөнгө оруулалт, менежментийн салбарт үйл ажиллагаагаа явуулдаг. Голлох чиглэл маань мэдээж хүнсний үйлдвэрлэл. Сүүлийн жилүүдэд бид дэлхийн зах зээлд хандсан судалгаа, туршилтын үйлдвэрлэлийг ихээхэн хийлээ. Бид нийт 14 нэр төрлийн бүтээгдэхүүн экспортлох төлөвлөгөөтэй. Экспортын эхний бүтээгдэхүүн нь Ховд аймгийн шим тэжээлт хөрсөнд ургасан хүнсний ногоогоор баяжуулсан “хатаасан гоймон” юм. Үүнээс өмнө бид нэлээд удаан хугацаанд “Лапша” гоймонгоо туршилтаар экспортолж, зах зээлийн эрэлт хэрэгцээгээ бүрэн ойлгоод байна. Мөн Сэлэнгэ аймгийн цэвэр зөгийн бал нь экспортод гарах дараагийн бүтээгдэхүүн байх болно. Монголд 500 грамм цэвэр зөгийн бал ердөө хорин мянган төгрөгийн үнэтэй байдаг. Гэтэл Турк улсад 1,500 ам.доллараар худалдаалагддаг. Зөгийчид маань ямар их хөлс хүч, хөдөлмөр шингээж түүнийг хийдэг билээ. Тэдэнд ердөө олон улсын чанар стандартыг хангаж үйлдвэрлэх, брэндинг хийж дэлхийн зах зээлийг зорьж ажиллах чадвар л дутагдаж байна. Тиймээс бид ийнхүү байгаль эхээс гаралтай бүтээгдэхүүний чанар стандарт, брэндийн бодлогод онцгой анхаарч, нэмүү өртөг шингэсэн, зөвхөн тухайн зах зээлд зориулсан бүтээгдэхүүнийг экспортлох төлөвлөгөөтэй байна.

Гадаадын зах зээлд зориулж үйлдвэрлэхэд нэлээд хөрөнгө, хүчин чармайлт шаардах болов уу. Үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр төлөвлөж байна уу?

Мэдээж тэгнэ. Зөвхөн “Талын Монгол” брэндийн хатаасан гоймон үйлдвэрлэж экспортлохын тулд гэхэд л үйлдвэрлэлийн хүчин чадлаа 50- 100 тонн буюу багадаа хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай. Нэгэнт бид дэлхийн зах зээлд хамтдаа гаръя гэсэн шийдэл гаргаж уриалж буй учраас өөрсдийн боломж, давуу талыг ашиглаад үйлдвэрлэлийн чөлөөт бүсийг бий болгохыг зорьж байна. Бүтээн байгуулалтын нэг хэсэг болгож бид гоймонгийн үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлж, ойрын хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байна

“Грийн Групп” урт хугацаандаа Монгол брэндийн үнэ цэн, өгөөжийг нэмэгдүүлдэг, брэнд хөгжүүлэгч компани болно.

“Грийн Групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.АЛТАНГЭРЭЛ

Үйлдвэрлэлийн чөлөөт бүсийн талаар та дэлгэрэнгүй тайлбарлана уу.

“Грийн Групп” урт хугацаандаа Монгол брэндийн үнэ цэн, өгөөжийг нэмэгдүүлдэг, брэнд хөгжүүлэгч компани болно. T Дэлхийн зах зээлд экспортод гаргах бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн нэгдсэн төв, экспортод гарах хаалга гэж ойлгож болно. Тэнд бид экспортод гаргах гол нэр төрлийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхээс гадна бусад үйлдвэрлэгчдийнхээ барааг чанарын шаардлага хангасан байдлыг хянаж хүлээн авах, экспортод гаргах брэндэд нийцүүлэн савлагаа хийх зэргээр экспортод гаргахтай холбоотой бүхий л үйл ажиллагааг зангидан хийх юм. Гадаад улсад экспортод гаргах хүртэл хугацааны хадгалалт, хамгаалалтыг ч гэсэн онцгой анхаарна. Бүтээгдэхүүний хадгалалтын температурт нийцсэн олон улсын стандарт бүхий агуулах хүртэл маш чухал ач холбогдолтой. Мэдээж ханган нийлүүлэгчдээсээ түүхий эд материалаа татан авах, чанарын шаардлагад нийцэж буй байдлыг шалгах, эцсийн бүтээгдэхүүн болох дамжлага хүртэл найдвартай баталгаатай хадгалах гээд бүх л үйлчилгээг нэг дороос үзүүлнэ. Ингэж байж дэлхийн стандартад нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэн гарна. Хамгийн чухал нь үйлдвэрлэлийн чөлөөт бүсийг дагаад экспортод гаргах бүтээгдэхүүний анхны санаанаас эхлээд эцсийн шат хүртэлх бүх инновац, экспортод гаргахтай холбоотой судалгаа шинжилгээ, чанарын стандарт болон хууль эрх зүйд нийцүүлэх үйл ажиллагаа, экспортолж буй улс орны зах зээлд тохирсон брэндинг, маркетинг хүртэл хамтдаа хийгдэх боломж бүрдэнэ гэж төлөвлөж байна.

“Талын Монгол”, “Лапша” зэрэг “Грийн Групп”-ийн бүтээгдэхүүн Монгол айл өрх бүрийн хэзээний танил, итгэл үнэмшилтэй худалдан авдаг брэнд болсон. Брэнд хөгжүүлэлтдээ танайх хэрхэн анхаардаг вэ?

Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлээд бидний онцгой анхаарсан зүйл бол бүтээгдэхүүн хөгжүүлэлт юм. Үүн дотор брэнд хөгжүүлэлт мөн орно. Бидний онцлог ялгарах давуу тал ч энэ гэж ойлгож болно. Нэг бүтээгдэхүүн зах зээлд гаргаж, таниулахад бид хамгийн багадаа 3-5 жил зарцуулдаг. Хэрэглэгчийн зан төлөв, хүсэл шаардлагын судалгаанд онцгой анхаардаг. Худалдан авагчдынхаа хүсэл шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг нь олж үйлдвэрлэх, гаргаж өгөх, тэгээд чанарыг нь тогтвортой хадгална гэдэг бол брэндийн итгэл үнэмшлийг нь хадгалсаар байх гол үндэс болдог. Бидний хувьд хамгийн үнэтэй баялаг маань энэхүү итгэл үнэмшил, брэндийн нэр хүнд гэж боддог. Цаашдаа ч бид Монгол Улсыг төлөөлөх үндэсний брэнддээ онцгой анхаарч, Монгол брэндийнхээ оюуны өмч, үнэ цэнд онцгой анхаарал хандуулна.

Чанарыг нь тогтвортой хадгалах гэдэг мэдээж маш чухал. Манай монголчуудын хувьд хамгийн их алддаг зүйл энэ. Та бүхэн энэ тал дээр хэрхэн анхаардаг вэ?

Чанарт нөлөөлөх бүхий л үе шатанд өдөр тутам бүр хором тутамд анхаардаг гэж хэлж болно. Бид хүнсний үйлдвэрлэл эрхлээд 20- иод жил болж байна. Юунаас ч илүү хамгийн чухал зүйл бол хүний эрүүл мэнд, аюулгүй байдал. Иймээс манай үйлдвэрлэлийн процесст чанарын хяналт, стандарт хангах, түүнийг хянах үйл ажиллагаа яг олон улсын стандартаар явагддаг. Нөгөө талаасаа бид ямар ч тохиолдолд шийдэл гаргахыг хичээдэг. Шийдлээр түүчээлэгч гэдэг нь манай бизнесийн онцлог мөн чанар гэж бид итгэдэг. Монгол Улсын үйлдвэрлэгчдийн хувьд өөр нэг бэрхшээл нь түүхий эд материалын чанар, стандарт алдагдах, эсвэл тасрах гэдэг аюул байдаг. Бид бэлтгэн нийлүүлэгчдээ зөв сонгоход ихээхэн анхаардаг. Дараа нь бид “бүх талд ашигтай байх бизнес модель”-ийг хэрэгжүүлдэг. Тодруулбал, компанийн цаашдын ашигт ажиллагаа нь бэлтгэн нийлүүлэгчид, эцсийн хэрэглэгч, оролцогч бүх талд ашигтай байх гэсэн үг юм. Бид яг өөрийн стандартыг хангасан чанартай түүхий эд материалыг тасралтгүй хангуулахын 2012 2016 2022 10 20 30 40 50 70 90 60 80 100 “ГРИЙН ГРУПП” КОМПАНИЙН ГОЙМОН ҮЙЛДВЭРЛЭХ ХҮЧИН ЧАДАЛ (ТОНН) 24 ТАЛЫН МОНГОЛ ДЭЛХИЙД МОНГОЛЫГ ТӨЛӨӨЛНӨ 25 нэмүү өртөг бий болгох, байгалийн нөхөн сэргээгдэх бүтээгдэхүүнүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилготой. Хөдөлмөр төрөлжих тусам үүнийг даган гарах зардлууд буурна. Үүнээс гадна үйлдвэрлэлийн үе шат бүрт нэмүү өртгийн сүлжээг бий болгож байгаагаараа дахин давуу талыг үүсгэж байгаа юм. Тухайлбал, “Талын Монгол” брэндийн дор Ховд аймгаас хүнсний ногоонуудаа авч, гоймонгоо баяжуулан зах зээлд нийлүүлж байна. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн зөгийчдөөс өөрсдийн стандарт, шаардлагын дагуу зөгийн бал цуглуулж өөрсдийн брэнд нэрийн тулд ханган нийлүүлэгчдээ дэмжиж ажилладаг. Тэдэнтэй өрсөлдөж бизнес хийдэггүй. Харин тэдэнд бидэнтэй хамтран ажиллахад үр ашигтай, орлогын тасралтгүй урсгалтай байх боломжийг олгодог. Ханган нийлүүлэгчид маань бидний захиалгыг дийлж нийлүүлэлт хийхэд санхүүгийн чадавх дутагдах үед бид санхүүжилтийг шийдэх замаар харилцан итгэлцлээр ажилладаг.

“Грийн Групп” экспортын зах зээлд дангаараа бус бусад үйлдвэрлэгчтэй хамтран гарахыг уриалж байгаа. Энэ хүрээнд экспортын бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэлтийн менежментийн гол арга барил тань юу байх бол? Бүх зүйлийг нэг компани дангаараа хийх боломжгүй. Ямар нэгэн зүйлд төвлөрөл гэж зүйл байснаар л давуу талууд бий болдог. Өөрөөр хэлбэл, экспортын зах зээлд гарахаар зорьж буй бидний бизнес модель бол хөдөлмөрийн төрөлжилтийг бий болгож буй хэлбэр юм. Аль аль талдаа нэмүү өртөг бий болгох, байгалийн нөхөн сэргээгдэх бүтээгдэхүүнүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилготой. Хөдөлмөр төрөлжих тусам үүнийг даган гарах зардлууд буурна. Үүнээс гадна үйлдвэрлэлийн үе шат бүрт нэмүү өртгийн сүлжээг бий болгож байгаагаараа дахин давуу талыг үүсгэж байгаа юм. Тухайлбал, “Талын Монгол” брэндийн дор Ховд аймгаас хүнсний ногоонуудаа авч, гоймонгоо баяжуулан зах зээлд нийлүүлж байна.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн зөгийчдөөс өөрсдийн стандарт, шаардлагын дагуу зөгийн бал цуглуулж өөрсдийн брэнд нэрийн дор үйлдвэрлэлийн процесст оруулан зах зээлд нийлүүлж байна. Мөн цаашлаад бид Дорнод, Сүхбаатар, Хэнтий зэрэг Монгол Улсын махны хэрэглээний дийлэнхийг хангадаг аймгийн малчдаас төрөл бүрийн мах авч боловсруулан, “Талын Монгол” брэндийн нэр дор дотоодын болоод экспортын зах зээлд нийлүүлэх зорилготой ажиллаж байна. Энэ ч утгаараа бидний үйл ажиллагаа жижиг, дунд бизнес эрхлэгчдийг давхар дэмжиж байгаа юм. Манайтай хамтрах талууд бүтээгдэхүүн хөгжүүлэлт, зах зээлд нийлүүлэх, борлуулахад гаргах зардал, маркетинг, брэнд хөгжүүлэлт зэрэг эцсийн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах үе шат, зардлаа бидэнтэй хамтарснаараа хэмнэх боломжтой. Харин бидний хувьд тогтмол худалдан авалтаараа дамжуулан тэдэнд тогтвортой орлогыг бий болгож өгч байгаа юм. Зах зээлд эцсийн бүтээгдэхүүн нийлүүлэхэд илүү туршлагатай гэдэг нь бидний давуу тал.

Монголын эдийн засагт уул уурхайн бүтээгдэхүүний экспорт давамгайлж байгаа бол ирэх жилүүдэд уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын хэмжээ нийт экспортын зах зээлийн багадаа 30 хувийг бүрдүүлдэг болох эерэг хүлээлттэй байна

Танайд цаашид анхаарах, эсвэл дутагдаж буй зүйлс юу байна гэж харж байна вэ?

Үйлдвэрлэлийг шинэ түвшинд гаргахын тулд мэдээж бид технологио байнга сайжруулдаг. Одоо бидэнд дутагдаж буй зүйл бол мэдээллийн технологийн шийдэл, сайжруулалтуудыг онцгой анхаарах шаардлагатай байгаа. Үйлдвэрлэлийн процесс нь үйлдвэрийн хашаан дотор орж ирснээр эхэлдэггүй. Өмнө хэлсэнчлэн байгаль дэлхий дээр түүхий эд материал бүрэлдэх цагаас л эхэлдэг. Үйлдвэрлэлийнхээ эхлэлийн энэ цэгээс эцсийн хэрэглэгчид хүрэх бүх дамжлагад маш олон оролцогч тал оролцдог. Гар ажиллагаа, хүнээс хамаарсан хүчин зүйл маш их байдаг. Энэ бүх процесст мэдээллийн технологийн давуу талыг ашиглан дижитал шилжилт хийх онцгой шаардлагатай байгаа. Бүтээгдэхүүн маань үйлдвэрлэлээс гарсан цагаас эхлээд эцсийн хэрэглэгчид очих, эцсийн хэрэглэгчдээ урамшуулах, төлбөр тооцоог нь хийхээс авхуулаад энэ үе шатанд ч дижитал шилжилт хийх шаардлагатай байна.

ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАРАХ ҮЕ ШАТУУД

  • Бэлтгэн нийлүүлэгч
  • Тээвэр ложистик
  • Инновац үйлдвэрлэл
  • Талын Монгол үндэсний брэнд
  • Дэлхийн зах зээл

Ойрын ирээдүйд, магадгүй 5 жилийн дараах “Грийн Групп”- ийг та хэрхэн төсөөлж, төлөвлөж байна вэ? Стратегийн хүрээнд ямар ажлууд хийх вэ?

Товчхондоо, “Грийн Групп”-ийн ойрын ирээдүйн хамгийн гол зорилго нь Монголыг дэлхийд төлөөлсөн брэндийг экспортын нэг цонхны бодлогоор олон улсын зах зээлд тасралтгүй нийлүүлдэг компани болох юм. Ингэхдээ ганцаараа биш хамтдаа илүү үнэ цэнийг бий болгоё гэдэг зарчмаа тасралтгүй баримтлан ажиллана. Хамтраад хийж буй зүйлд хөрөнгө оруулалт, зардал, ашиг орлого гээд бүх л зүйлд учир нь олдоно. Харин хамгийн чухал зүйл нь нэгдмэл нэг брэндийн дор дэлхийд гарах. Тэрхүү брэндийн оюуны өмчийн эрхийг оролцогч талууд хэрхэн зэрэг эзэмших зэрэг асуудлыг сайтар зөв судалж, хамтдаа шийдэл хайх хэрэгтэй байгаа. Бид алсдаа одоо байгаа зарим үйлдвэр компаниудаа менежментийн хувьд өөрчлөх, зарим хэсгийг нь олон нийтэд нээлттэй компани болгох зорилттой. Товчхондоо, урт хугацаандаа Монгол брэндийн үнэ цэн, өгөөжийг нэмэгдүүлдэг, брэнд хөгжүүлэгч компани болох юм. Нөгөө талаар, өдгөө Монголын эдийн засагт уул уурхайн бүтээгдэхүүний экспорт давамгайлж байгаа бол ирэх жилүүдэд уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын хэмжээ нийт экспортын зах зээлийн багадаа 30 хувийг бүрдүүлдэг болох эерэг хүлээлттэй байна.

Green Industry

Олон улсын чанарын стандартуудыг тасралтгүй нэвтрүүлж, Монгол хүний онцлогт тохирсон бүтээгдэхүүнүүдээрээ зах зээлд хэдийнэ танигдсан “Грийн Индастри” компани нь 2012 оноос эхлэн “Лапша” брэндийн гоймонг зах зээлд нийлүүлэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ. Өдгөө тус компани Монголын хамгийн том, бүрэн автомат хэрчсэн гурилын болон гоймонгийн нийт 50тонны хүчин чадалтай ”Лапша-1”, “Лапша-2” үйлдвэрүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Green International

ОХУ, Вьетнам, Япон, Америк, Малайз, БНХАУ, Солонгос зэрэг 20 орчим улсын 150 орчим компанитай байнгын харилцаатай ажиллаж 100 гаруй нэр төрлийн түүхий эд, эцсийн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд нийлүүлдэг “Грийн Интернэшнл” компани нь өдгөө олон жилийн турш бий болгосон импортын сүлжээ, туршлагадаа тулгуурлан “Грийн Групп”-ийн бүтээгдэхүүнийг экспортолж эхлээд байна.

Green Factory

“Грийн Фактори” компани нь хоногт 30 тонн мах боловсруулах, 30 тонн хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэр, 2500 тонн түүхий эд, бэлэн бүтээгдэхүүн хадгалах агуулахтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Дэлхийд Монголыг төлөөлөх “Талын Монгол” брэндийн үйлдвэрлэлээр дамжуулан тэд мах, махан бүтээгдэхүүний шинэ соёлыг дотоодын зах зээлд түгээж буй.

Green Impex

“Грийн Импекс” компани нь 2010 оноос эхлэн олон улсын чанар, стандартыг хангасан монгол хүний хэрэглээний онцлогт тохирсон хүнсний бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд импортлон хэрэглэгчдэдээ хүргэж байна. Тус компанийн бүрэлдэхүүнд хоногт 200 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай хагас автомат “Слава”, хоногт 100 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бүрэн автомат “Сакура” үйлдвэрүүд багтдаг.

Green Catering

Мах бэлтгэлээс эхлээд тээвэрлэлт, хадгалалтын сүүлийн үеийн стандартуудыг нэвтрүүлсэн “Грийн Катеринг” компани нь “Грийн Групп”-ийн экспорт болоод дотоодын зах зээлд гаргаж буй мах, махан бүтээгдэхүүний үндсэн түүхий эдийг хангадаг. Жилд 20,000 тонн орчим мах хадгалах хүчин чадалтай, хамгийн сүүлийн үеийн технологи бүхий бүрэн автомат үйлдвэртэй. Дорнод, Хэнтий, Сүхбаатар гээд хамгийн чанартай махтай гэгддэг зүүн бүсийн гурван аймгаас үхэр, хонины мах бэлтгэж, “Талын Монгол” брэнд төдийгүй уул уурхайн зэрэг томоохон компани, үйлдвэрүүдэд мах нийлүүлэхээр төлөвлөж байна.

Leave a comment