Грийн Фактори

компани нь дэлхийд Монголыг төлөөлөх “Талын Монгол” брэндийн үйлдвэрлэлээр дамжуулан мах, махан бүтээгдэхүүний шинэ соёлыг дотоодын зах зээлд түгээж буй билээ.

Ирэх жилүүдэд экспортод хүч сорих төлөвлөгөөтэй “Талын Монгол” мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр нь хоногт 30 тонн мах ангилан боловсруулах, 30 тонн хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. 2500 тонн түүхий эд, бэлэн бүтээгдэхүүн хадгалах агуулах, 1500 м2 талбайтай, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий 700 тонн хөргөх агуулахтайгаараа давуу талтай тус үйлдвэр өдгөө 140 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэж байна. “Грийн Фактори” компани нь мах, махан бүтээгдэхүүнд инновац шингээн олон улсын зах зээлд гаргах алсын хараатай ажиллаж байна. Монголчуудын амьдралын хэв маяг, худалдан авалтын тогтсон ойлголтыг өөрчилж, малчны хотоос өрх бүрд мах, махан бүтээгдэхүүнийг цоо шинэ нөхцөлөөр нийлүүлж буй нь тэдний онцлог. “Талын Монгол” нь махыг хөлдөөхгүйгээр шинээр нь хадгалах, мөн хагас боловсруулах зэрэг орчин үеийн дэвшилтэд технологийн шийдлийг боловсруулсан үндэсний брэнд бүтээгч үйлдвэр юм. Өдгөө тус үйлдвэр нь маш богино хугацаанд “Талын Монгол” брэндийн бүтээгдэхүүнүүдээрээ дотоодын зах зээлд танигдаж, хэрэглэгчдийн талархлыг хүлээгээд буй. Учир нь тэд түүхий эдийн гарал үүсэл нь ил тод бэлчээрийн малын мах болон эх орны хөрсөнд ургасан жимс жимсгэнэ, сүү зэрэг байгалийн шавхагдашгүй нөөцийг үйлдвэрийн аргаар боловсруулан эрүүл органик хүнс үйлдвэрлэдэг

Талын Монгол үйлдвэр нь монголчуудын амьдралын хэв маяг, худалдан авалтын тогтсон ойлголтыг өөрчилж, мах, махан бүтээгдэхүүний соёлд инновац хийж байна.

Дэлгэрүүлбэл, хэрэглэгч монгол хөрсөнд ургасан таана, хөмүүл, цулхир, гогод, мангир, агь зэрэг шим тэжээлт ургамал, өвсөөр тэжээгдэж, булаг шанднаас ундаалсан гарал үүсэл нь тодорхой малаа гэрээсээ сонгоход л эрүүл ахуйн шаардлага хангасан үйлдвэрт олон улсын мах ангилах дэвшилтэт технологи, стандартын дагуу бэлтгэн хүргэж ирнэ. Ингэж малчны хотноос үйлдвэрлэгчид, үйлдвэрлэгчээс хэрэглэгчийн гарт бүх шат дамжлагыг коджуулан дотоодын мах, махан бүтээгдэхүүний зах зээлд инновац нэвтрүүлснээрээ тэд махны эрүүл ахуй, чанар стандартыг удирдах шинэ соёлыг түгээгээд байгаа юм.

Тусгай гэсгээх технологиор хөлдүү махны чанарыг алдагдуулалгүй 8-24 цагийн хугацаанд уураар орчны чийгшил температурыг тохируулж гэсгээдэг гэсгээх технологийн өрөө, мах махан бүтээгдэхүүний савлагааны хамгийн сүүлийн үеийн шринк, скин технологиудыг нэвтрүүлсэн өндөр хүчин чадал бүхий “Талын Монгол” үйлдвэр нь ийнхүү монголчуудын амьдралын хэв маяг, худалдан авалтын тогтсон ойлголтыг өөрчилж, мах, махан бүтээгдэхүүний соёлд инновац хийж байна.

Дэлхийн стандартад нийцсэн дэвшилтэд технологи, тоног төхөөрөмж ашиглан инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд анхлан нэвтрүүлж байгаа тус хамт олон өдгөө дэлхийн зах зээлд монгол соёл, монгол бэлчээрийн малын махыг инновацлан хүргэхээр зорин ажиллаж байна

гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр дамжуулан монголчуудад мах, махан бүтээгдэхүүний шинэ соёлыг түгээж буй.

0