Нүүр хуудас » Экспортыг хамтдаа хөгжүүлье » Бэлтгэн нийлүүлэгчид
Газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулдаг манай компани Улаан халзан гэж заншсан Сэлэнгэ үүлдрийн үхрийг үржүүлж байгаа. Ангилсан махны чиглэлээр дэлхийд алдартай үүлдрүүдийн нэг Герфорд үхрийг эрлийзжүүлэн сайжруулсан Сэлэнгэ үүлдрийн үхэр нь махны гарц ихтэй. Гол онцлог нь сээр нуруу мах сайтай бөгөөд өөх, мах нь алагласан, зөөлөн байдаг тул стейкний мах гарах боломжтой. Тиймээс зөөлөн, шүүслэг махыг бий болгох тал дээр “Грийн Групп”-ийн “Талын Монгол” брэндтэй хамтран ажиллаж байна. Бид малаа бүртгэлжүүлэн чип суулгах ажлыг хамтран хийсэн. Ингэснээр тухайн үхрийн эрүүл мэнд, үржлийн бүртгэл, жингийн хяналт, махны гарцыг хянахад чухал нөлөөтэй буюу хэрэглэгчдэд гарал үүсэл нь баталгаатай хүрэх давуу талыг бий болгосон. Ийнхүү бид ангилсан махны чиглэлд хувьсал хийж, дээд зэргийн шүүслэг, алагласан стейкний махыг зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Би зөгийн аж ахуй эрхлээд 10 гаруй жил болж байна. Зэрлэг байгальд ургасан балт ургамлаас бүрдсэн манай орны бэлчээр нь монгол зөгийн балны гол ид шидийг бүрдүүлдэг. Манай нутаг гол ус сайтайн дээр голоо дагаад төрөл бүрийн балт ургамлууд ургадаг. Ялангуяа, Ерөө голоо дагаад жимс, эмийн ургамлууд элбэг. Ийм сайхан нутагт, тийм шимт цэцгээс хураасан балын ашиг тус өндөр. Шар багваахай цэцгээс гаргаж авсан зөгийн бал нь дархлаа дэмждэг онцгой бүтээгдэхүүн юм. Бид байгалийн давтагдашгүй бүтээл болох энэ сайхан балыг хурааж боловсруулдаг бол “Грийн Групп” энэхүү бүтээгдэхүүнийг маань байгалийн цэвэр, органик чанарыг нь алдуулалгүйгээр “Талын Монгол” брэндийн дор хэрэглэгчдэд хүргэж байгаа нь бидний хамтын ажлын хамгийн сайхан үр дүн юм.
Махыг шинээр нь хэрэглэх нь онцгой ач холбогдолтой. Тиймээс манай компани стандартын шаардлага хангасан зориулалтын үйлдвэрт нядлагдсан малын махыг -4 хэмд 24 цаг сэврээгээд тусгай хөргүүр бүхий машинаар “Грийн Групп”-т нийлүүлж байна. Дорнод аймаг, ялангуяа Хэрлэн голын сав газрын малын мах шүүслэг зөөлөн бөгөөд 50 гаруй зүйлийн өвс ургамал идэж байгаа тул онцгой амттай байдаг. Энэ сайхан махыг бид амт, чанар, шинэлэг байдлыг нь алдуулахгүйгээр, нэмэлт дамжлагагүйгээр “Грийн Групп”-т нийлүүлж, хэрэглэгчдийг шинэ бөгөөд амттай махаар хангах ажлыг хамтран хэрэгжүүлж байгаадаа сэтгэл хангалуун байна.
Манай компани бүс нутагтаа хамгийн шилдэг швейцарь технологи нэвтрүүлснээр үр тариаг буузны, гоймонгийн гурил гэх мэтээр маш нарийн технологиор ангилан боловсруулдаг болсон. Тиймээс гоймон, хэрчсэн гурилын улаанбуудайг зориулалтаар нь үйлдвэрлэж, “Грийн Групп”-ийн хүссэн чанартай гурилыг нийлүүлж чадаж байгаадаа баяртай байна. “Дорнод гурил” компани нь Халхын голын үржил шимт хөрсний аагь амтагдаж, үнэр сэнгэсэн үр тариаг өндөр түвшинд боловсруулж, зүүн бүсийн гурилын хэрэгцээг бүрэн хангахаас гадна “Грийн Групп”-т чанарын өндөр шаардлага хангасан байгалийн цэвэр бүтээгдэхүүнээ тогтмол нийлүүлсээр байна.
Хунчир бол дөрвөн жил болж байж биологийн идэвхтэй бодис нь бүрэлддэг олон наст ургамал. Дэлхий дээр 2,500 төрөл зүйлийн хунчир ургадгаас Монгол оронд 64 төрөл зүйл нь ургадаг. Эдгээрээс зөвхөн Монгол хунчир, Сарьслаг хунчир хоёрыг нь хүнсэнд хэрэглэхийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага зөвлөдөг. Монгол хунчир бол маш алдартай, брэнд болсон ховор бүтээгдэхүүн юм. Хүний дархлааны системийг дэмжиж, эсийн түвшинд үйлчилдэг хамгийн хүчирхэгт тооцогддог учраас “Ургамлын хаан” гэж нэрлэдэг. “Грийн Групп” энэхүү гайхамшигт ургамлаар хүнсний бүтээгдэхүүнийг анхлан баяжуулан гаргаж эхэлсэн нь иргэдийнхээ эрүүл мэндэд оруулж буй үнэтэй хувь нэмэр юм. Хунчиртай мах, банш гэхчлэн бүтээгдэхүүнүүддээ хунчирыг шигтгэж байгаад нь баяртай байдаг.
Ховд аймаг бол олон зуун жил тариалан эрхэлсэн уламжлалтай. Хөрсний үржил шим, ногооны амт чанараараа онцгой ялгардаг бөгөөд нөхөн сэргээгдэх байгалийн баялгийн өлгий нутаг юм. Ховд аймаг эрт дулаардаг учраас бид тариалалтаа эрт эхэлдэг. Иймээс бидний ногоо илүү сайхан амт чанартай байдаг гэж боддог. Тарьсан ногоог минь Буянт голын амьд ус усалж, ургуулдаг учраас бусад аймгийн ногооноос илүү онцгой амт шимттэй байдаг болов уу. Тиймээс “Грийн Групп” манай нутгийн ногоочдыг бэлтгэн нийлүүлэгчээрээ сонгосон байх гэж боддог. Бид ч тус компанид ногоогоо өгөхдөө сэтгэл хангалуун байдаг. Бидний ажлыг хөнгөвчлөхөөс гадна ингэж сайхан тарьж ургуулсан шимт ногоогоор маань бүтээгдэхүүнээ баяжуулан хэрэглэгчдэд хүргэдэгт нь бахархдаг.
Монгол брэндийг дэлхийд таниулсан нийгмийн хариуцлагатай компани байна
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 20-р хороо 55/2
И-мэйл хаяг
info@greengroup.mn
Холбоо барих
Утас: (+976) 77770055
© 2022 Грийн Групп
Adding {{itemName}} to cart
Added {{itemName}} to cart