Анкетын сонгон шалгаруулалт

Анкетын сонгон шалгаруулалт нь та тухайн ажлын байранд тохирох эсэх эхний шалгаруулалт юм. Шалгаруулалтыг компанийн Хүний нөөцийн ажилтан болон тухайн ажлын байрны Удирдлагууд хийнэ. Анкетын сонгон шалгаруулалтын шийдвэрийг таны анкет бөглөсөн компанийн Хүний нөөцийн ажилтан мэдэгдэх болно.

Ярилцлага
Ярилцлагыг компанийн Хүний нөөцийн ажилтан болон тухайн ажлын байрны Удирдлага хамтран хийх бөгөөд ажлын байрны онцлогоос хамаарч хэд хэдэн удаагийн ярилцлага хийж болно. Ярилцлагын үе шатны шийдвэрийг Хүний нөөцийн ажилтан ярилцлагаас хойш ажлын 5 өдөрт багтаан танд мэдэгдэнэ.

Нэмэлт сонгон шалгаруулалт
Компани болон ажлын байрны онцлогоос шалтгаалан зарим ажлын байруудад нэмэлт сонгон шалгаруулалт явагддаг. Нэмэлт сонгон шалгаруулалт нь мэргэжлийн шалгалт авах, гэрийн даалгавар өгөх, илтгэл танилцуулга бэлдэх зэрэг хэлбэрээр явагдаж болно.

Шийдвэр гаргалт Сонгон шалгаруулалтын өмнөх үе шатууд явагдаж дууссанаар компанийн Хүний нөөцийн ажилтан, удирдлагууд нэгдсэн шийдвэр гаргана. Хүний нөөцийн ажилтан танд эцсийн шийдвэрийг танилцуулна.
  Та сонгон шалгаруулалтын аль ч үе шатанд Хүний нөөцийн ажилтантай холбогдон сонирхсон асуултаа асууж болно.

Таны нээлттэй ажлын байранд урьж байна

Та нээлттэй ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байна гэж үзвэл ажилд орох хүсэлт болох онлайн анкетыг бөглөнө үү.