“Талын Монгол” брэнд Монгол-Хятадын экспод шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж байна
Үндэсний брэнд бүтээгч “Грийн Групп” экспортын зорилтын хүрээнд байгалийн нөхөн сэргээгдэх баялагт инновац шингээн зах зээлд нийлүүлэх, цаашилбал олон улсад өргөн цар хүрээнд экспортлох алсын хараатайгаар брэнд бүтээгдэхүүнээ хөгжүүлэн, үйлдвэрлэлээ өргөжүүлсээр байна.
Энэ удаа Талын монгол, Лапша брэндүүд Монгол Улсыг төлөөлөх 500 брэнд бүтээгдэхүүний нэгээр сонгогдон Монгол-Хятадын дөрөв дэх удаагийн экспод үндэсний брэнд бүтээгдэхүүнээ танилцуулж байна.
Талын Монгол брэнд халуун ногоотой борцтой гоймонтой шөлийг БНХАУ-ын зах зээлд нэвтрүүлэхээр зорьж буй бөгөөд экспод оролцогчдыг амталгаат худалдаанд урилаа.