ГРИЙН ГРУПП ОЛОН УЛСЫН ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ДАХИН БАТАЛГААЖУУЛЛАА

Грийн Групп 🌎Олон Улсын ISO стандартуудын гэрчилгээнүүдээ дахин баталгаажуулж Грийн Импекс ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Урантуяа, Грийн Трейд ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Мөнхтуяа, Грийн Фактори ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Амгалан, Эрсдэл менежментийн газрын захирал Д.Ариунтунгалаг нар гардан авлаа.🤝👏
       ✅Хүнсний аюулгүй байдлын олон улсын стандартыг нэвтрүүлснээр бид үйл ажиллагаандаа нэгдсэн цогц менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх боломжтойгоос гадна хэрэглэгчид хүргэх бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг тогтмол сайжруулж, 🌎олон улсын түвшинд нийцүүлэн ажиллах ач холбогдолтой байдаг.
☘️Грийн Групп нь анх:
📌2012 онд ISO 9001 Чанарын менежментийн тогтолцоо
📌2014 онд ISO 22000 Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо
📌2015 онд ISO 14001 Байгаль орчны менежментийн тогтолцоо болон ISO 45001 Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тогтолцоонуудыг үйлдвэрлэлдээ шат дараалалтай нэвтрүүлэн ажилласаар ирсэн.
✅Мөн Грийн Индастри ХХК, Грийн Импекс ХХК, Грийн Трейд ХХК, Грийн Фактори ХХК-иуд зах зээлд 10 брэндийн 500 гаруй бүтээгдэхүүн тохирлын гэрчилгээтэйгээр хэрэглэгчдийн гарт хүрдэг гэдгийг дуулгахад таатай байна.🤝
🇲🇳Манай хамт олон цаашид ♻️эрчим хүчний зардлыг бууруулж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, эрчим хүчний хэрэглээг тасралтгүй, үр ашигтай байлгаж бараа, үйлчилгээнд нэмүү өртөг шингээж богино хугацаанд үйлдвэрлэх зорилгоор
“Грийн Фактори” үйлдвэртээ “Эрчим хүчний менежментийн тогтолцоо ISO 50001:2018” стандартыг нэмүүлэх төслийг Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран эхлүүлээд байна. 👏
✅Мөн өнөөдөр ☘️Грийн группийн хамт олон стандарт хэмжилзүйн газрын харилцагч байгууллагуудын үйл ажиллагаа, үйлчилгээг олон нийтэд танилцуулах өдөрлөгт оролцож байна.

Leave a comment