Нэг цонхны бодлого дэлхийд Монголыг төлөөлнө

Монгол Улсын үндэсний үйлдвэрүүд нэгдэн хөдөө аж ахуйн гаралтай нөхөн сэргээгдэх баялгийг “нэг цонхны бодлого” дор экспортлохыг “Грийн Групп” уриалж байна. Экспортын зах зээлд хамтарч гарах энэхүү санаачилгаа “Грийн Групп” Монгол Улсын 10 аймаг, 2000 ханган нийлүүлэгчтэйгээ хамтран хэрэгжүүлж, “Талын Монгол” брэндийн дор 14 төрлийн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд экспортлоход бэлэн болоод байгааг ТУЗ-ийн дарга М.Сүхбаатар онцолж байна.

Олон улсад амжилттай хэрэгжиж буй экспортын “Нэг цонхны бодлого”- ыг Монголд хэрэгжих эхлэлийг нь “Грийн Групп” тавьж байна. Монгол Улс яагаад энэ бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй вэ?

Дэлхийн 90 орчим улсад амжилттай хэрэгжсэн энэ бодлогын үндсэн зарчим нь улсаасаа үл хамааран адилхан. Тухайн улсын бүх үйлдвэрлэгч нэг брэндийг нэг стандартаар үйлдвэрлэж, улсынхаа нэрээр экспортод гаргах үндсэн зарчимтай. Тухайлбал, тариаланчид хэрхэн чанартай сайн үр тариалж, ургац хураахдаа л анхаарахаас биш борлуулалт, маркетинг, тээвэр, агуулах зэрэг бизнесийн олон талт асуудалд санаа зовох шаардлагагүй.

“Үндэсний үйлдвэрлэгчид зорилго, алсын хараагаараа нэгдэн экспортын нэг цонхны бодлогыг хэрэгжүүлснээр Монгол брэндийг богино хугацаанд дэлхийн зах зээлд таниулах бүрэн боломжтой.”

М.СҮХБААТАР

“Нэг цонхны бодлого”-ыг олон улсад хэрхэн томъёолдог вэ?

“Нэг цонхны бодлого” буюу кооператив хэмээн олон улсад томъёологддог энэхүү ойлголтыг ёс зүй, үнэт зүйл, суурь зарчим, алсын хараагаар нэгдсэн ААНүүдийн нэгдэл гэж ойлгож болно. Үндэсний брэнд бүтээгч “Грийн групп” экспортын зорилтынхоо хүрээнд “Нэг цонхны бодлого” хэрэгжүүлэхээр зорьж байна. Хэдийгээр Монголд шинэ ойлголт ч дэлхийн улс орнууд хэдийнэ амжилттай хэрэгжүүлсэн. Алсын хараа, эрхэм зорилгоороо нэгдсэн аж ахуйн нэгжүүд дэлхийн хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг шинэ шатанд гаргаж байна. Тиймээс ч бид нийт үйлдвэрлэгчиддээ хандан нэг нэгээрээ бус нэгдэж нийлээд “Нэг цонх”-оор экспорт хийхийг уриалж байгаа юм.

ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН БАГТААМЖ

БАГТААМЖДэлхийХятадМонголГрийн Групп
/Экспорт зорилт/
ХУУРАЙ ГОЙМОН
/сая тонн/
64.82810.10.0180.03
МАХ
/сая тонн/
360.075.00.04*0.01*
*2020 онд Монгол Улс 40.800 тонн мах экспортолсон.
*2022-2023 онд Грийн Групп 30,000тн гоймон,
*10,000тн мах экспортлохоор төлөвлөж байна

Өөрөөр хэлбэл, нэг брэндийн дор үйлдвэрлэгчид, бэлтгэн нийлүүлэгчид нэгдэн, олон улс руу “Нэг цонх”-оор экспорт хийх санал гэж ойлгож болох уу?

Тийм ээ. Үйлдвэрлэгч бүрийн хүсэл нь экспорт хийх, валютын хамаарлыг бууруулахад чиглэдэг. Экспортын “Нэг цонхны бодлого”- ыг дэлхийн улс орнууд хэдийнэ амжилттай хэрэгжүүлж байгаа тул Монголын үйлдвэрлэгчид ч нэгдэн нийлж, хамтарч ажиллахыг уриалж байна. Тухайлбал, Шинэ Зеландын “Fonterra” үйлдвэр 10000 фермерээс сүүгээ аваад биржээр арилждаг. Харин фермерүүд нь тухайн компанийн хувьцааг эзэмшдэг. Хөдөлмөрийг хэрхэн төрөлжүүлж, өндөр бүтээмжтэй, амжилттай ажиллаж болдгийг энэ компанийн туршлагаас харж болно. Гэтэл тухайн 10000 фермер бүгд дэлхийн зах зээл рүү гарна гэвэл юу болох вэ? Төрийн бодлого, хуулийн хувьд тогтвортой, бүтээгдэхүүний гарал үүсэл, систем нь тодорхой байвал бидэнд бэлчээрийн мал аж ахуй, эрүүл хөрс, эко бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг зэрэг давуу тал асар их байна. Гол нь энд манлайлаад ажиллах аж ахуйн нэгж хэрэгтэй.

Бид албан ёсны зөвшөөрөлтэйгөөр “Талын Монгол” брэндийн эхний ээлжийн бүтээгдэхүүнүүдээ экспортод гаргахаар бэлтгэж байна.

М.СҮХБААТАР

Монгол Улсад “Нэг цонхны бодлого” хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн хүрээнд ямар өөрчлөлт, шинэчлэл хийх шаардлагатай байна вэ?

Яг одоогийн байдлаар уул уурхайн бус бүтээгдэхүүнийг экспортлох “Нэг цонхны бодлого” байхгүй учраас манай салбарын тухайд хууль эрхзүйн орчин тодорхой биш байна. Энэ төрлийн хуулийн төслийг санаачилж, батлуулна гэдэг нь өөрөө маш том сорилт. “Нэг цонхны бодлого”-той холбоотой хууль, журмыг ойлгомжтой, тодорхой болгох нь чухал. Яг энэ асуудал дээр бид сүүлийн зургаан жил төвлөрөн ажиллаж байгаа ч, бэрхшээл тулгарсан хэвээр байна. 20 жилийн бизнесийн туршлагаа эргээд харахад гаднын орнууд руу үргэлж ямар нэг зүйл худалдаж авах, импорт хийх гэж явдаг байсан бол одоо экспорт хийнэ гэж зорьж байгаа нь нэг талаараа бахархал. Бидэнд давуу тал байгаа. Хамгийн гол нь төрийн бодлого, дүрэм журам нь тогтвортой байх хэрэгтэй. Нөгөө талаас бид нэг цонхоор, нэг брэндийн дор бүтээгдэхүүнээ экспортлох байтал зөвхөн нэг бүтээгдэхүүн гэхэд маш олон брэндтэй болчихсон байгаа нь энэ төрлийн бодлого хэрэгжихэд саад болж байгааг мэргэжилтнүүд хэлдэг. Тухайлбал, бидний сайн мэддэг зөгийн бизнес эрхлэгчид гэхэд тус тусдаа маш олон брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Нэг суурь, нэг концепц гэдэг утгаар биш бүгд тус тусдаа хөгжих гэж оролдсоор ирсэн. Харин нэг нэгээрээ бус хамтдаа нэгдэж нэг брэндийн малгай дор экспортлоход цаг хугацаа, зардал хэмнэхээс эхлүүлээд маш олон асуудлуудыг шийдэж чадна.

77%

Манай үйлдвэр Монгол Улсын гоймонгийн зах зээлийн 77 хувийг дангаар хангадаг.

6.000

ИРАН улсаас бидэнд 6000 тонн мах авах хүсэлт ирүүлсэн.

4.000

ВЬЕТНАМ улсаас бидэнд 6000 тонн мах авах хүсэлт ирүүлсэн.

30.000

БНХАУ-аас 30,000 тонн хүүхдийн гоймонгийн захиалга ирүүлсэн.

Аж ахуйн нэгж, байгууллагууд хоорондоо тохиролцон, кластер маягийн систем үүсгээд, хууль хүлээхгүй экспорт хийх боломж хэр байна вэ?

Боломж бий. Тухайлбал, бид өөрсдөө зөгийн аж ахуй эрхэлдэггүй ч 10 аймгийн бэлтгэн нийлүүлэгчдээс цэвэр зөгийн бал аваад “Талын Монгол” брэнд нэрийн дор экспортлох бүрэн боломжтой. Хадгалалт, шимт чанар зэргээрээ Монгол зөгийн бал дэлхийд дээгүүрт ордог. Бид албан ёсны зөвшөөрөлтэйгөөр “Талын Монгол” брэндийн эхний ээлжийн бүтээгдэхүүнүүдээ экспортод гаргахаар бэлтгэж байна. Тун удахгүй Хятадын зах зээл рүү, цаашлаад Вьетнам, Иран улс руу Талын Монгол брэндийн махны экспортоор үргэлжилнэ. Одоогийн байдлаар бид 10 аймгийн бэлтгэн нийлүүлэгчидтэй хамтран зөгийн бал, цэвэр шар тос, гоймон, гурил зэрэг нийт 14 нэр төрлийн бүтээгдэхүүнийг “Талын Монгол” брэнд нэрийн дор дотоодын зах зээлд нийлүүлж байгаа. Энэ 14 бүтээгдэхүүнээ эхний ээлжид дээрх гурван улсад гаргана. Худалдан авагч талуудын зах зээлийн эрэлт бэлэн байгаа.

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХУДАЛДАА

Экспорт

Импорт

Кластерын систем хөгжүүлж, “Нэг цонхны бодлого” хэрэгжүүлснээр Монгол Улсын эдийн засагт ирэх үр өгөөжийн талаар юу хэлэх вэ?

Мэдээж валютын орлого бий болж байгаа учраас үүнийг дагах эерэг нөлөө нь өндөр. Бизнес эрхэлж байгаа бидний хувьд Экспортын нэг цонхны бодлогын нөлөөгөөр үүсэх эерэг нөлөөг хэмжээлшгүй гэж үнэлж байгаа. 3-5 үеэрээ зөвхөн нэг төрлийн үйлдвэрлэл эрхэлж буй гадны бизнес эрхлэгчид биднийг ямар олон салбар руу орж ажилладаг юм бэ хэмээн гайхдаг. Гэтэл гадныхан зөвхөн нэг бүтээгдэхүүнээрээ л 7 тэрбум гаруй хүнтэй зах зээл рүү хандаж байна. Харин бид 3 сая хүн амтай жижиг зах зээлийнхээ 80 хувийг бүрдүүлэхэд л экспорт хийхгүй л бол өөр тэлэх боломжгүй болчихдог. Эсвэл өөр салбар руу бизнесээ тэлдэг. Тухайлбал, Хятадын талаас “Грийн групп”-ээс хүсч байгаа гоймонгийн экспортын хэмжээ нэг мужийнх нь байтугай нэг хотынх нь ч хэрэгцээг хангах тоо биш. Бид өдөрт 100 тонн гоймон үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрээ ашиглалтад оруулан экспорт хийсэн ч энэ нь Хятадын гоймонгийн нийт зах зээлийн зөвхөн 0.01 хувийн хэрэглээг л хангаж чадахуйц үзүүлэлт юм. Тиймээс дотоодын үйлдвэрлэгчид нэгдэж, Экспортын нэг цонхны маш сайн бодлогоор л дэлхийд зайлшгүй гарах шаардлагатай байна. Дэлхий дахинд Экспортын нэг цонхны бодлогыг амжилттай хэрэгжүүлсэн олон жишээ бий.

ДЭЛХИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ТОП 10 НЭГДЭЛ

1. ZEN-NOH

Үндэсний хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоо (Zen-Noh) нь Япон төдийгүй дэлхийд хамгийн томд тооцогдох хөдөө аж ахуйн нэгдэл юм. 1972 оны гуравдугаар сарын 30-ны өдөр ZENHAREN (Үндэсний хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны дэргэдэх үндэсний маркетингийн холбоо) болон ZENKOREN (Үндэсний хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны дэргэдэх худалдан авалтын нэгдсэн холбоо) гэсэн хоёр хоршоод нэгдсэнээр байгуулагдаж байсан бөгөөд 2018 оны байдлаар бизнесийн үйл ажиллагааны орлого нь 56.15 тэрбум ам.долларт хүрээд байна. Тус хоршооллын үүрэг нь гишүүдийнхээ буюу Япон дахь фермийн аж ахуй эрхлэгчдийн эдийн засгийн чадварыг сайжруулахад туслах замаар Японы хөдөө аж ахуйн салбарыг хамгаалах зорилготой юм. Энэхүү институтийн тусламжтай фермийн аж ахуй эрхлэгчдэд хохирол учруулж болзошгүй ченж болон бөөний худалдаа эрхлэгчдийн зах зээлд ноёрхох аюулаас зайлсхийж зохих ёсны үнээр бүтээгдэхүүнээ худалдах боломжтой. Үүгээр дамжуулан хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчид зах зээлд нэвтрэх, зохих ёсны үнэ, сургалт, хөдөө аж ахуйн капитал зэрэг баталгаат боломжуудыг авч хөдөө аж ахуйн бизнесээ аюулгүй эрхлэх боломж олгодог.

2. NONGHYUP

Үндэсний Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Холбоо (NACF) нь 1961 оны наймдугаар сарын 15- нд байгуулагдсан Өмнөд Солонгос дахь хэд хэдэн хоршоодын нэгдсэн холбоо юм. Тус нэгдэл нь анх Өмнөд Солонгосын Хөдөө аж ахуйн хоршоод болон Хөдөө аж ахуйн банкийг нэгтгэсний үр дүнд байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар Өмнөд Солонгост ойролцоогоор 1155 хоршооллын гишүүн, 2.4 сая төлөөлөгч фермерүүд 41.41 тэрбум ам.долларын орлоготойгоор ажиллаж байна.

3. CENEX HARVEST STATE (CHS) INC.

Хөдөө аж ахуйн энэхүү нэгдэл нь хөдөө аж ахуйн олон төрлийн бизнес эрхэлдэг дэлхийн олон талт хөдөө аж ахуйн бизнесийн хоршоо юм. 1931 онд байгуулагдсан бөгөөд төв байр нь АНУын Миннесота мужийн Инверс Гровел Хайтс хотод байрлах бөгөөд 10,495 ажилтантай. 2018 онд нийт орлого нь 32.68 тэрбум ам.долларт хүрчээ. Америкт төвтэй энэхүү нэгдэл нь агрономи, эрчим хүч, маркетинг зэрэг бизнесийн нэгжүүдтэй. Агрономийн чиглэлээр эдгээр хоршоод фермийн аж ахуй эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх үүднээс гишүүддээ, CHY ургацын оноо, хөдөө аж ахуйн технологи, үр, бордоо, хортон шавьж устгах бодис зэрэг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн байгууламжаар хангахад тусалдаг. Эрчим хүчний хэлтэс нь шатах тослох материал, пропан, био түлш, эрчим хүч, уул уурхайн бизнесийг тоног төхөөрөмжөөр хангадаг. Маркетингийн чиглэлээр энэ хоршоо нь Европ, Ази болон Номхон далайн бүс, Хойд, Өмнөд Америк зэрэг бүс нутгуудад маркетингийн салбартай бөгөөд түүндээ тулгуурлан дэлхийн хэд хэдэн компани, мөн түнш орнуудад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдах үйл ажиллагаа явуулдаг

4. BAY WA

“BayWa Aktiengesellschaft” нь зөвхөн Герман төдийгүй дэлхийн хамгийн том хөдөө аж ахуйн хоршоодын нэг юм. 1923 оны нэгдүгээр сарын 17-нд байгуулагдсан бөгөөд төв байр нь Германы Мюнхен хотод байрладаг. Тус компани аажмаар олон нэгжийн бизнес эрхэлдэг Герман дахь хөдөө аж ахуйн түүхий эдийн худалдааны институт болж өргөжин тэлсэн. Үйл ажиллагааны хувьд энэ байгууллага нь хэд хэдэн бизнесийн нэгжтэй. Хөдөө аж ахуйн чиглэлээр ажилладаг бизнесийн нэгж нь хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хөдөө аж ахуйн машин, бордоо, үр, пестицид гэх мэт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтыг хариуцдаг. Барилгын материалын нэгж нь орон сууц, цэцэрлэгт хүрээлэн, паркуудыг барилгын материалаар хангахаас гадна барилга байгууламж, засварын ажил эрхэлдэг аж. Эрчим хүчний салбарт энэ чиглэлийн бизнесүүд салхи, нарны эрчим хүч зэрэг сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх төлөвлөлт, бүтээн байгуулалтыг хариуцаж ажилладаг. Тус салбарыг хариуцсан байгууллага нь тосолгооны материал, модны үрэл, түлшний чиглэлээр худалдаа эрхэлдэг. Хөдөө аж ахуйн дижитал инновац хариуцсан байгууллага нь хөдөө аж ахуйн үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд хөдөө аж ахуйд хэд хэдэн хөтөлбөр, программ хангамж, хэрэглээг хэрэгжүүлэхээр ажилладаг.

5. LAND O’LAKES

“Land O’Lakes” нь АНУ-ын Миннесота мужийн Арден Хиллс хотод байрладаг хөдөө аж ахуйн нэгдэл юм. Бизнес нь сүүний аж ахуйг хөгжүүлэхэд голчлон чиглэдэг. 1921 оны долоодугаар сарын 8-нд байгуулагдсанаас хойш энэ хоршоо нь 1959 фермерийг албан ёсны гишүүнээр, мөн 759 албан бус гишүүн, 10 мянган ажилтныг эгнээндээ нэгтгэжээ. Бяслаг, цөцгийн тос, шоколад, өндөг, сүү, малын тэжээл зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг энэ нэгдлийн нийт орлого 2018 онд 14.94 тэрбум ам.долларт хүрсэн байна. Нэгдлийн зүгээс жил бүр фермерүүдийн үйлдвэрлэсэн сүүнд хяналт тавьдаг бөгөөд үйлдвэрлэлийнх нь хэмжээ жилд 12 тэрбум фунт хүрдэг аж. Энэхүү үйлдвэрлэлийнхээ дүнд тус нэгдэл АНУ-ын цөцгийн тос, бяслаг үйлдвэрлэгч томоохон үйлдвэрлэгчдийн нэг болж чаджээ.

6. FONTERRA CO-OPERATIVE GROUP LIMITED (FONTERRA)

Шинэ Зеландаас гаралтай энэхүү сүүний нэгдэл нь 2001 оны аравдугаар сарын 16-нд үүсгэн байгуулагдсан. Шинэ Зеландын хамгийн том “New Zealand Dairy Group” болон “Kiwi Cooperatives Dairy” гэсэн хоёр том хоршоод нэгдсэнээр тус нэгдэл үүсгэн байгуулагдаж байжээ. Нийт 10,500 гишүүн бүхий, жилд 2 тэрбум литр цэвэр сүү үйлдвэрлэдэг энэхүү нэгдлийн орлого 2018 онд 14.15 тэрбум ам.долларт хүрснээр уг жагсаалтын зургадугаарт бичигдэж байна. Зөвхөн сүү төдийгүй бяслаг, цөцгийн тос, тараг, зайрмаг тэргүүтэй олон төрлийн бүтээгдэхүүн экспортолдог

7. HOKUREN FEDERATION OF AGRICULTURE COOPERATIVE

Энэхүү хоршоо нь Хоккайдод байрладаг бөгөөд Японы фермийн аж ахуй эрхлэгч гишүүдийнхээ эдийн засгийн чадавхыг сайжруулахад нь туслалцаа үзүүлдэг бөгөөд үүнд бүтээгдэхүүний борлуулалт, хөрөнгийн туслалцаа, хөдөө аж ахуйн чиглэлээр сургалт семинар явуулах зэрэг багтана. Тус нэгдэл нь япон шар буурцаг (эдамаме), төрөл бүрийн жимс жимсгэнийн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, өндөг, будаа, тараг, үнээний сүү зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

8. FRIESLAND CAMPINA

Европын хөдөө аж ахуйн хамгийн том нэгдлүүдийн нэг. Сүү, сүүн бүтээгдэхүүнээ дэлхийн хэд хэдэн улсад экспортолдог бөгөөд зарим оронд “Frisian Flag” брэндийн дор нийлүүлдэг. Анх 2008 оны арванхоёрдугаар сард “Royal Friesland”, “Campina” хэмээх хоёр хоршоо нэгдсэний үр дүнд энэ нэгдэл байгуулагдсан бөгөөд гишүүнчлэлийн хувьд Герман, Нидерланд, Бельги даяар тархсан 11,476 сүүний фермийг өөртөө нэгтгэжээ. “Alaska”, “Black and White”, “Bonnet Rouge”, “Frisiand Flag” зэрэг брэнд бүхий энэ компанийн орлого 2018 оны гүйцэтгэлээр 13.65 тэрбум ам.долларт хүрчээ.

9. DAIRY FARMERS OF AMERICA

Энэхүү хоршоо нь 1998 онд Америкийн сүүний болон мал аж ахуйн “The Southern Region of Associated Milk Producers”, “Mid-America Dairymen Inc”, “Milk Marketing Inc”, “Western Dairymen Cooperative Inc” гэсэн дөрвөн хоршоог нэгтгэсний үр дүнд үүсгэн байгуулагдсан. АНУ-ын сүүний фермүүдэд төрөл бүрийн маркетинг, сургалт, технологийн дэмжлэг үзүүлэх замаар үйл ажиллагаа эрхэлдэг. Олон тооны гишүүнтэй тул олон боловсруулах үйлдвэрээр дамжуулан сүү, сүүн бүтээгдэхүүнийг боловсруулж, хадгалах үйл ажиллагаа эрхэлдэг. Тус хоршоо нь 2018 онд 13.63 тэрбум ам.долларын бизнесийн эргэлттэй байсан бөгөөд Америкийн 13,000 гаруй фермер, үржүүлэгчдийг эгнээндээ нэгтгэжээ. Үйл ажиллагааны ашгаа жил тутам гишүүн фермерүүд, мал аж ахуй эрхлэгчдэдээ хуваан хүртээдэг бөгөөд фермерүүдийн үйлдвэрлэсэн сүүнд литр тутамд өрсөлдөхүйц үнийг санал болгодгоороо онцлогтой. Хувийн хэвшлийн компаниудын адил орчин үеийн маркетингийн стратеги бүхий арга барилаар ажилладаг бөгөөд “Borden cheese”, “Break Stone Butter”, “Chache Valley Cheese”, “Dairy Maid Dairy” зэрэг өөрийн нэрийн брэндүүдээр төрөл бүрийн боловсруулсан сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна.

10. ARLA FOODS

Данид төвтэй “Arla Foods” нь Скандинавын бүс нутаг дахь мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний хамгийн том үйлдвэрлэгчдийн нэг. 1880-аад онд байгуулагдсан тус нэгдэл Швед, Дани даяар 11,200 хүнийг ажлын байраар хангадаг бөгөөд жилд дунджаар 13.7 тэрбум кг сүү үйлдвэрлэдэг. Бүтээгдэхүүн боловсруулах үйл ажиллагаа эрхлэхдээ байгаль орчинд ээлтэй эрчим хүчний нөөцийг ашигладаг бөгөөд бүс нутагтаа 60 боловсруулах үйлдвэртэй. Өдгөө дэлхийн 151 улсад бүтээгдэхүүн нийлүүлдэг бөгөөд “Arla” (сүү, бяслаг, цөцгийн тос, моцарелла), “Apetina” (цагаан, шарсан, цөцгий, сараалжтай бяслаг), “Lurpak” (маргарин) брэндийн дор бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэдэг.

Leave a comment