Грийн Катеринг

Мах бэлтгэл, бөөний борлуулалтын “Грийн Катеринг” компани нь “Грийн Групп”-ийн мах бэлтгэлийн албаны суурин дээр үүсгэн байгуулагдаж, 2021 оны наймдугаар сараас хүчин чадлаа өргөтгөн бие даасан компанийн статустайгаар үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.

Мах бэлтгэлээс эхлээд тээвэрлэлт, хадгалалтын сүүлийн үеийн стандартуудыг нэвтрүүлсэн “Грийн Катеринг” компанийн үндсэн худалдан авагч нь “Талын Монгол” үйлдвэр бөгөөд “Грийн Групп”-ийн экспорт болоод дотоодын зах зээлд гаргаж буй мах, махан бүтээгдэхүүний үндсэн түүхий эдийг хангадаг. Мөн “Грийн Групп” компанийн үндсэн бүтээгдэхүүнүүдийн гол орц махыг бэлтгэхээс гадна уул уурхайн зэрэг томоохон компани, үйлдвэрүүдэд мах нийлүүлэхээр төлөвлөж байна. Өдгөө малын тарга тэвээргэ хамгийн сайн байдаг намрын улиралд махаа бэлтгээд бусад улиралд худалдан авагчдаа шинэ махаар хангах зорилготой. Ингэхдээ малын махны гарц, тарга хүч зэргээрээ харьцангуй илүү, шим тэжээллэг өвс ногоо сайн ургадаг зөөлөн, амттай, хамгийн чанартай махтай гэгддэг Дорнод, Хэнтий, Сүхбаатар гэсэн зүүн бүсийн гурван аймгаас махаа бэлтгэж байна.

Мах бэлтгэлээс эхлээд тээвэрлэлт, хадгалалтын сүүлийн үеийн стандартуудыг нэвтрүүлсэн “Грийн Катеринг” компани нь “Грийн Групп”-ийн экспорт болоод дотоодын зах зээлд гаргаж буй мах, махан бүтээгдэхүүний үндсэн түүхий эдийг хангадаг.

“Грийн Катеринг” нь зөвхөн үхэр, хонины махыг бэлтгэдэг нь “Талын Монгол” брэндийн мах, махан бүтээгдэхүүн зөвхөн энэ төрлийн махаар үйлдвэрлэгддэгийн баталгаа юм. Түүнчлэн тэд цаашид чанартай сайн махаар дотоодын томоохон үйлдвэр, компаниудын мах бэлтгэлийг хариуцан ажиллах зорилттой байна. “Грийн Катеринг компанийн агуулах нь жилд 20,000 орчим тонн мах хадгалах хүчин чадалтай. Хадгалсан махаараа “Талын Монгол” үйлдвэр төдийгүй хаврын улиралд бусад компани, үйлдвэрт нийлүүлэх зарчмаар ажиллаж байна. Мах хадгалах агуулахын хувьд сүүлийн үеийн стандартуудыг хангасан, хүний оролцоогүй, бүрэн автомат үйлдвэр юм.

Махыг олон улсын чанарын стандартад нийцүүлэн бэлтгэхэд тодорхой шаардлагууд тавигддаг. Тухайлбал, малчдаас авсан махаа огцом гүн хөлдөөхөд махныхаа гүний температурыг -8 градус хүртэл буулгадаг. Үхрийн махыг гэхэд нэг бүрчлэн ууталж хадгалдаг байна. Ингэснээрээ намар хураасан мах хавар борлуулахад чанарын хувьд шинээрээ, амтны хувьд ямар ч өөрчлөлтгүй байдаг байна. Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тэр дундаа олон улсын зах зээлд гаргахад түүхий эд буюу махны чанар хамгийн чухал учраас “Грийн Групп” нь үүнд гол анхаарлаа хандуулан бие даасан үйлдвэр, агуулах байгуулаад байгаа нь энэ аж.

“Грийн Катеринг” компанийн агуулах нь жилд 20,000тн мах хадгалах хүчин чадалтай.

0