Cлава брэндийн шинэ соёл-скин савлагаа

Cлава брэндийн шинэ соёл-скин савлагаа

2021 4-Р Сар 14

Урлаг бол хувь хүний бодгаль мөн чанарт суурилдаг учраас хуулах, дамжуулах боломжгүй. Харин соёл бол нэгнээс нөгөөд дамжуулж, хуулж, хуваалцаж, нэг үгээр бол шэйрлэж болдог гайхалтай зүйл юм. Дуучин Болдын хоолойг шэйрлэх боломжгүй байхад хувцасны хэв маягийг нь шэйрлэж болохтой адил. Түүн шиг хэрэглээний, хоолны соёлыг ч бид нэгээс нөгөөдөө дамжуулж, нийгмээрээ аливаа соёлын нэг ижил төвшинд хүрэх боломжтой. Соёл үүгээрээ л гайхамшигтай юм.

Би соёлыг хуваалцагч, тээгч, түгээгч, уриалагч байхыг өөрийн үүргээ гэж боддог. Гайхалтай нь би соёлыг бүтээлцэгч болж, Слава брэндтэй хамтран хэрэглээний соёлын шинэ жишгийг бүтээлцэх үйлсэд даруй 15 жил хамтран ажиллалаа. Энэ хугацаанд чухам юу хэрхэн өөрчлөгдсөн бэ гэж үү?!

Монголчууд маань нийтээрээ өдрийн хоолондоо өдөр бүр нэг, хоёрдугаар хоол идэж хараахан чадахгүй байгаа ч Монгол, Орос, Солонгос, Хятад, Энэтхэг гээд орон орны хоолны соёлыг өдөр тутмын хэрэглээндээ хэдийнэ нэвтрүүлж амжжээ. Зөвхөн ресторан, хоолны газарт л өмнө нь амталдаг байсан тэдгээр хоолны жор, орц найрлагууд төд удалгүй айл гэрийн гал тогоо руу орох нь тэр. Энэхүү шинэ хэрэглээ, соёл ресторанаас айлын гал тогоо руу шилжихтэй зэрэгцээд түүхий эд, орц найрлага, амтлагч, чимэглэгч нь хүнсний захаас хөршийн дэлгүүрт нүүж ирэв. Тэгэхдээ бүр тогоочийн жороор бэлтгэн боловсруулсан, амталсан, савласан хэлбэрээр гар дор ирсэн юм. Ананастай тахиаг шинэ жилээр л иддэг байсан үе инээдэм наргиан болж, тахианы мах гэр зуур гар дор бэлтгэдэг өдөр тутмын хоол боллоо. Тахианы мөч, гуя, цээж, далавч, хуруу… Анатомийн хичээл зааж байгаа юм шиг л ангилж савласан нэр төрлүүд хүнсний дэлгүүр бүрт шилэн нүүртэй хөргөгчид өрөөтэй байх болов. Солонгос сериал дээр л нөхөд сөжү ууж, гал дээр гахайн мах шарахыг харж суусан монголчууд өнөөдөр гахайн махыг сээрний, хүзүүний, гуяны хааны гэхчлэн ангилж ялган амтархаж суугаа…

Энэ бол Слава брэндийн бүтээсэн соёлын нэг хэсэг юм. Нэг хэсэг нь хэрэглээгээ өөрчилж байхад нөгөө хэсэг нь түүнийг хөгжүүлж байдаг. Хөгжил илүү сайн, илүү тансаг, илүү аюулгүй, илүү найдвартай руу тэмүүлдэг жамтай. “Слава” брэндийн хөгжлийн түүх ч энэ зарчмаар явж ирсэн.

Худалдааны шошго наалгах хүртлээ тухайн бүтээгдэхүүн “хаанаас хаа” хүртэл явсан бэ? Хаана, хэн, хэрхэн тариалж, өсгөж үржүүлсэн бэ гэдгийг илэрхийлэх хамгийн чухал үзүүлэлт бол NON GMO буюу генийн өөрчлөлтгүй гэх тэмдэглэгээ юм. Хүнсний бүтээгдэхүүн хэлбэрээр боловсруулан бэлтгэхээс өмнө түүхий эдийг тариалах ургуулах, өсгөх үржүүлэх үйл явцыг хувирлын аргаар хурдасгаж өөрчлөөгүй, байгалийн органик жам ёсыг эвдээгүй болохыг илтгэх үзүүлэлт юм. Мөн энэ бол “Слава” брэндийн бүтээгдэхүүний гарал үүслийн баталгаа.

Бид өмнө нь танд генийн өөрчлөлтгүй Слава брэндийг танилцуулсан бол одоо дараагийн шатны бүтээгдэхүүнийг танилцуулах гэж байна.

Гарал үүсэлд нь итгэсэн шигээ гадаах савлагаанд ч Та итгэх ёстой. “Слава” брэндийн гадаах савлагаа скин буюу “арьсан” технологид шилжиж, Та савлагааны гаднаас гахай, тахианы ангилсан махыг булчингийн ширхгээр нь гараараа барьж үзэх боломжтой болж буй. Германы Multivav компанийн энэхүү шинэ технологийн давлагаа дэлхийн олон улс оронд шинэ стандарт болж нэвтрээд байна. Аливааг гараар барьж, имэрч байж чанарыг нь шинждэг монголчуудад скин савлагаа махыг барьж үзэх боломжийг өгөх ч эрүүл ахуйн талаас  бохирдол, нян дамжихгүй найдвартай. Энэхүү шинэ технологийн скин савлагааг  “Слава” брэнд юун түрүүнд орос жор, технологиор бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүнүүддээ нэвтрүүлэн зах зээлд гаргахад бэлэн боллоо.

Савлагаанд найдсан шигээ амталгаанд ч Та итгэх ёстой. Үүний тулд “Слава” брэнд ОХУ-аас хүнсний технологийн зөвлөх, мэргэжилтнүүдийг урин авчирч, ОХУ-ын топ үйлдвэрлэгчээс нийлүүлсэн гахай, тахиа, үхрийн махаар орос тогоочийн жороор бөөрөнхий мах, котлет,самгёмсал, тахианы шаржигнуур, тахианы бөмбөлөг, тахианы нагетсийг боловсруулан бэлтгээд байгаа юм.

Тансаг сайхан амтыг Таашаал болгон мэдрэх ёстой. Мөөг, лууван, укроп, бяслагаар орцыг нь баяжуулсан котлет, бөөрөнхий мах нь уураг, амин дэм, эрдсээр баялаг.

Шаржигнуур тахиа, бөмбөлөг тахиа, хүүхдүүдийн дуртай нагетсийн гадуурх бүрмэл нь хатаасан талх, харин доторх жор нь бяслаг, лууван, укропоор хачирлагдсан, шим тэжээлээр баялаг…

Оросын уламжлалт гал тогооны жороор орос тогоочийн гараар бэлтгэсэн эдгээр шинэ бүтээгдэхүүнүүд бол Слава брэндийн бүтээж буй шинэ соёл юм. Орос амт, орос чанар, орос уламжлалт жороор бүтээгдсэн генийн өөрчлөлтгүй Слава...

Сүүлд оруулсан мэдээ
Cлава брэндийн шинэ соёл-скин савлагаа Cлава брэндийн шинэ соёл-скин савлагаа
Урлаг бол хувь хүний бодгаль мөн чанарт суурилдаг ...
 Грийн групп  ажилтнуудаа COVID-19 вирусний эсрэг вакцинд хамрууллаа Грийн групп ажилтнуудаа COVID-19 вирусний эсрэг вакцинд хамрууллаа
Урлаг бол хувь хүний бодгаль мөн чанарт суурилдаг ...
Байгаль орчинд ээлтэй Грийн групп Байгаль орчинд ээлтэй Грийн групп
Урлаг бол хувь хүний бодгаль мөн чанарт суурилдаг ...