Үндэсний брэнд ЛАПША

2020 12-Р Сар 17

Монголчууд биднийг нэгтгэдэг, бидэнд урам зориг, эрч хүч хайрладаг үнэт зүйл бол эх орон, өв уламжлал, түүх соёл, зан заншил, үндэсний брэнд юм. Лапша үндэсний брэнд нь энэхүү үнэт зүйлийг энэ хэцүү цаг үед түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэхүү контентыг бүтээлээ.

Лапша брэндийн тухай:

#Лапша брэнд нь Монголын хөрсөнд ургасан цэвэр улаан буудайн гурилаар Монгол хүний онцлогт тохирсон гоймон, хэрчсэн гурил, #Элковитоор баяжуулсан хуурай гурилыг үйлдвэрлэж байна. Орчин үеийн дэвшилтэд технологиор чанар стандартын дагуу эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэж байна. Олон улсын чанар стандартын ISO 9001, ISO 22000, ISO 14001, ISO45000 стандартуудыг нэвтрүүлсэн Монголын томоохон үйлдвэрүүдийн нэг юм. #Лапша брэнд нь бүтээгдэхүүнээ Германы Мюхленберг компаний хүний биед зайлшгүй шаардлагатай суурь витамин болох B1,B2, B9 Төмөр, Фолийн хүчил зэргийг агуулсан #Элковитоор баяжуулдаг. #Лапша брэнд нь хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэхийн тулд бүтээгдэхүүнээ тогтмол хөгжүүлэн гоймон болон хэрчсэн гурилыг баяжуулсан, луувантай, сонгинотой, сармистай, борцтой, бүхэл үрийн, гоньдтой , ясны шөлтэй, 7төрлийн олон үрийн гурилтай зэрэг олон нэр төрлөөр баяжуулан үйлдвэрлэж байна. #Лапша брэндийн бүтээгдэхүүн гоймон гурилын зах зээлийн 70 хувийг дангаар эзэлж байгаагаас харахад хамгийн өргөн сонгон хэрэглэдэг хэрэглэгчийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн юм.

                                      #ЛАПША #ҮНДЭСНИЙ #БРЭНД

Сүүлд оруулсан мэдээ
Дархлаа гэж юу вэ? Дархлаа гэж юу вэ?
Монголчууд биднийг нэгтгэдэг, бидэнд урам зориг, эрч хүч ...
Яагаад ТАЛЫН МОНГОЛ гэж? Яагаад ТАЛЫН МОНГОЛ гэж?
Монголчууд биднийг нэгтгэдэг, бидэнд урам зориг, эрч хүч ...
ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ
Монголчууд биднийг нэгтгэдэг, бидэнд урам зориг, эрч хүч ...