БНМАУ-ын Ардын Их Хурлын 1992 оны 1-р сарын 13-ны өдрийн хуралдаанд Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг Үндсэн хуулийн эх баригч Б.Чимэд нэг бүрчлэн уншин сонсгож, энэ өдрийн 11 цаг 35 минутад баталсан хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байна. Ингэснээр Монгол хүн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, амьдрах газраа чөлөөтэй сонгох зэрэг язгуур эрхээ батлан, тунхагласан түүхтэй. БНМАУ-ын Ардын Их Хурлын 1992 оны 1-р сарын 14-ний өдөр МУ-ын Үндсэн хуулийн өдрийн тухай баталж, МУ-ын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн 1-р сарын 13-нд тэмдэглэж байхаар тогтжээ. 

МУ-ын Үндсэн хуулийг 1992.02.12-ны өдрийн морин цаг буюу 12 цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөж эхэлсэн түүхтэй.  МУ-ын Үндсэн хуулийн төслийг 3 сарын турш орон даяар хэлэлцсэн байна. 1,2 сая сонгогчдын 75% буюу 900 гаруй мянган хүн төслийг дэмжсэн юм.  Шинэ үндсэн хуулийг батлахад БНМАУ-ын Ардын Их Хурлын 430 депутат 1991 оны 11-р сарын 11 – 1992 оны 1-р сарын 13-ыг дуустал хоёр сар гаруй хугацаанд цэц оюунаа дайчлан ажилласан юм. БНМАУ-ын Ардын Их Хурлын 1992 оны 1-р сарын 14-ний өдөр МУ-ын Үндсэн хуулийн өдрийн тухай баталж, МУ-ын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн 1-р сарын 13-нд тэмдэглэж байхаар тогтжээ.  Энэ хуулийн дагуу МУ-ын Үндсэн хуулийн уг эхийг нотлох, Төрийн сүлд, далбааны эхийг залах ёслолыг 1992 оны 1-р сарын 15-ны өдөр АИХ-ын танхимд зохион байгуулсан түүхтэй. Үндсэн хуулийн эх эдүгээ МУ-ын Ерөнхийлөгчийн албан өрөөнд төрийн хамгаалалтад хадгалагдаж байна.

" />
ҮНДСЭН_ХУУЛИЙН_ӨДӨР

ҮНДСЭН_ХУУЛИЙН_ӨДӨР

2021 1-Р Сар 13

Сүүлд оруулсан мэдээ
Ховдын ногоогоор баяжуулсан бүтээгдэхүүнээр  “Талын Монгол” брэнд төрлөө нэмлээ Ховдын ногоогоор баяжуулсан бүтээгдэхүүнээр “Талын Монгол” брэнд төрлөө нэмлээ
БНМАУ-ын Ардын Их Хурлын 1992 оны 1-р сарын 13-ны өдрийн ...
Цагаан будааны талаарх сонирхолтой баримтууд Цагаан будааны талаарх сонирхолтой баримтууд