Тутарга буюу цагаан будаа нь дэлхий дахинаа хоол хүнсэнд хэрэглэдэг ургамлын үр тарианы нэг төрөл юм. Дулаан газар ургах ба голчлон Ази, Африк, мөн Италийн хойд хэсэг, Хойд Америкийн баруун эргээр ургана. Тутарга нь олон оронд голлох хүнсэнд хэрэглэгдэж байна. Цагаан будааг Японы сакэ архи гэх мэт согтууруулах ундаа хийхэд ашиглана. Хамгийн анх эртний Хятад, Энэтхэгт ургасан гэж тооцогддог. Цагаан будааг тэгш өргөн, усаар дүүргэсэн талбайд тарьж ургуулдаг. Ургацаа хураах дөхүүлээд талбайгаас усаа шавхана.

Цагаан будаа нь хэрэглээний сайн шинж чанаруудыг агуулдаг. Үүнд: ургамлын эслэг болон нунтаг эд эс бага, цардуул ихээр агуулагддаг. Цагаан будааны уураг нь валин, лизин, метионин зэрэг үл орлох аминхүчлүүдийг агуулах бөгөөд шингэхдээ хялбар байдаг. 100г цагаан будаа нь 370 ккал илч агуулна. Уургаас гадна цардуул, тос, эрдэс бодис, аминдэм агуулдаг, түргэн шингэцтэй. Цагаан будаа нь зүрхний үйл ажиллагааг тэтгэж, чихрийн шижин өвчнийг анагаахад тустай. Түүнчлэн бөөрний чулуу хөөх, хавдар, өмөн, саа, татаж унах өвчнөөс сэргийлэх үйлчилгээтэй. Цагаан будааны шүүсийг ходоод гэдэсний хямралын үед хэрэглэхэд тохиромжтой.

Монголчуудын төдийгүй Ази, Америк тивийн улс үндэстнүүд цагаан будаагаар маш олон нэр төрлийн хоол, бүтээгдэхүүн хийдэг. Цагаан будааны архи, цагаан будааны боов, цагаан будааны амттан хийдэг бөгөөд цагаан будааны шүүс гарган авч уух зориулалтаар болон гоо сайханд түгээмэл хэрэглэдэг болсон. Цагаан будааны шүүсийг гэртээ бэлтгэн гоо сайхандаа ашиглах боломжтой. Гоо сайхны томоохон үйлдвэрүүд цагаан будааны найрлагатай бүтээгдэхүүн ихээр гаргадаг болсон нь цагаан будааны арьс гоо сайханд ач тустай олон эрдэс, шим тэжээлийг өөртөө агуулж байдагтай холбоотой.

Будаа нь ургамлын үр тарианы нэг төрөл бөгөөд хүнсний ногооны адил шинэ тусмаа илүү амттай байдаг. Япончууд будааг аль болох шинээр нь хэрэглэхийг эрхэмлэдэг. Мөн түүнчлэн Япончуудын гоо сайхан байж урт наслахын нууц нь цагаан будаанд байдаг гэж эрт дээр үеэс үзсээр иржээ. Шинэ будааны давуу тал нь хоолонд хэрэглэхэд хагарахгүй, бутарч үйрэхгүй, агшаах явцад наалдаж нялцайдаггүй бөгөөд будааны өвөрмөц амтыг ялгаж танихын тулд элдэв амтлагч, тос, давс хийлгүйгээр агшаагаад үзээрэй. Сайн чанарын будаа нь өвөрмөц сайхан үнэртэй, агшаахад ширхэг бүрээрээ салдаг, бутарч хагарaлгүй бүтэн ширхэгтэй байдаг.

Цагаан будааг хүмүүс таргалуулдаг гэсэн ерөнхий ойлголттой байдаг. Гэвч цагаан будаанд бидний төсөөлснөөс ч их амин дэмүүд агуулагдаж бидний биед шаардлагатай эрдэсээр хангаж байдгийг та мэдэх үү? 1 удаагийн хооллолтын хэмжээгээ зөв тохируулан идвэл таны биед таргалалт үүсэхгүй, эсрэгээрээ өдөрт авах ёстой уураг, кальци, төмөр, магни, нүүрс ус, хүнсний эслэгээ авах боломжтой.

Өдөрт 1 аяга цагаан будаа идсэнээр таны биед ямар өөрчлөлт гарах вэ?

Уураг 7гр

Хүн өдөрт өөрийн биеийн жингийн 1кг тутам 1гр уураг авах ёстой бөгөөд уураг нь хүний бие мах бодийн эд эсийг бүрдүүлэх, нөхөн сэргээх, биеийн илч үүсгэх, бодисын солилцоог зохицуулахад хамгийн чухал үүрэгтэй

Кальци 6 мг

Насанд хүрсэн хүн өдөрт авах кальцийн зохистой хэмжээ 1000мг байдаг бөгөөд бид өдөр тутамдаа 300 мг кальцийг хоол хүнснээсээ авч байдаг. Кальци нь яс шүдний найрлагын дийлэнх хувийг эзэлдэг бөгөөд хатуу, бат бөх байдлыг хангахад чухал үүрэгтэй

Төмөр 2.8 мг

Насанд хүрсэн эрэгтэй хүнд 1 өдөрт дунджаар 10 мг, эмэгтэй хүнд 15-20 мг төмөр шаардлагатай байдаг. Төмөр дутагдахад амархан ядарч, арьс өнгөө алдах, хумс хугарах, ходоодны хүчил багасч, хоолонд дургүй болох зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Магни 19мг

Магни нь ясны бүтэц эрүүл байх, эрүүл шүд, хүчтэй булчинтай байхад нөлөөлдөг. Энэ нь мөн энергийн солилцоо, мэдрэлийн системд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг Мөн магнийн дутагдлаас ядрах, анхаарал сулрах, ходоод гэдэс хямрах, толгой өвдөх, цусны эргэлтийн асуудал үүснэ.

Насанд хүрэгчдийн өдөрт авах ёстой магнийн хэмжээ нь 310-420 мг байдаг.

Нүүрс ус 78 гр

Насанд хүрсэн хүн өдөрт өөрийн биеийн жингийн 1 кг тутам 3 гр нүүрс ус хэрэглэх нь тохиромжтой. Ингэснээр энерги үүсгэх мөн цусан дахь сахарын хэмжээг зохицуулах чухал үүрэгтэй

Хүнсний эслэг 3 гр

Бие махбодио эрүүл байлгахад шаардлагатай эслэгийн хэмжээ өдөрт 30 грамм байдаг. Хүнсний эслэг нь бие дэх хорыг гадагшлуулж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах гэх мэт олон талын ач тустай

Манка брэнд-ийн цагаан будаа нь B, C, E зэрэг амин дэмүүд болон эрдсүүдийг өөртөө ихээр агуулдаг учраас идэвхтэй антиоксидант болдог байна. Тиймээс энэ нь эмэгтэйчүүдэд хамгийн чухал коллагенийг нь нөхөж өгдөг ба ГОО САЙХАН байхад тань тустай
Генийн өөрчлөлтгүй, Орос чанарын Манка 4 төрлийн будааг та гэртээ хамгийн ойр худалдааны төвөөс худалдан аваx боломжтой.

" />
Цагаан будааны талаарх сонирхолтой баримтууд

2021 8-Р Сар 31

Сүүлд оруулсан мэдээ
Цагаан будааны талаарх сонирхолтой баримтууд Цагаан будааны талаарх сонирхолтой баримтууд
Тутарга буюу цагаан будаа нь дэлхий дахинаа хоол ...