www.taliinmongol.mn

ТАЛЫН МОНГОЛ – БАЙГАЛЬ ЭХ БҮТЭЭВ.

" />
GreenGroup logo
Хүнсний эрсдэлээс сэргийлье

Хүнсний эрсдэлээс сэргийлье

2021 7-Р Сар 06

Та мах, махан бүтээгдэхүүнээ ямар газраас худалдан авдаг вэ? Таны худалдан авдаг мах эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангадаг уу?

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг мах, махан бүтээгдэхүүний чанарын болоод эрүүл ахуйн шаардлага таны худалдан авалтын сонголтоос цэвэр шалтгаалдаг. Зах худалдааны төвүүдээр худалдаалж буй мах, махан бүтээгдэхүүн нь малчны хотоос хэрэглэгчийн гар дээр хүрэх хүртэл маш олон дамжлагыг дамждаг. Саяхан Мэргэжлийн хяналтын байгууллагын ил задгай мах зардаг зах худалдааны төвүүдэд хийсэн шалгалт, хөндлөнгийн лабораторын шинжилгээгээр бод, богийн шуллагаа , бэлтгэлийн заалнууд, дайврын заал, бэлтгэлийн өрөө, мах машиндах цэг, гаднаас мах ширхэглэн худалдах тээврийн хэрэгслүүд, мах зөөх тэргэнцэр зэрэг зүйлсээс түүврийн аргаар нийт 80 ширхэг арчдасын шинжилгээ авахад 62 дээжнээс хоёр төрлийн нян илэрсэн. Эдгээр нянгууд нь гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нянгууд бөгөөд өөрөөр хэлбэл хүний өтгөн ялгадаст байдаг нянгууд юм. Ийнхүү махыг ил задгай, олон хүн холхисон газар зарах нь эрүүл мэндийн хувьд маш эрсдэлтэй.

Тэгвэл ямар махыг эрүүл ахуйн шаардлага бүрэн хангасан мах гэх вэ?

Малчны хотоос олон шат дамжлага дамжилгүйгээр лабораторын шинжилгээнд бүрэн хамрагдаж, хэрэглэгч таны гарт шууд хүрэх махыг та хүнсэндээ хэрэглэж болно. Бид танд мал эмнэлгийн гэрчилгээний бичигтэй, лабораторын шинжилгээний хуудастай, малын мэдээлэл бүхий чип агуулсан, махны тэжээллэг чанарт өөрчлөлт оруулахгүй, шинэ байдлыг нь хадгалах тусгай бүтүүмжилсэн хадгалалттай, эрүүл ахуйн болоод чанарын шаардлага бүрэн хангасан махыг санал болгож байна.

Захиалга хэрхэн хийх вэ?

COVID-19 өвчлөлийн эрсдэл нэмэгдсэн энэ цаг үед та гадуур гарч хүнсээ цуглуулахаас айж байгаа бол, ажилтай завгүй байгаа бол, гэртээ хүүхдээ хардаг бол өөрийнхөө болон бусдын эрүүл мэндийг эрсдэлд оруулалгүйгээр ердөө л манай онлайн захиалгаар болон захиалгын утас руу залгаад 1-р зэргийн махаа гэртээ шууд хүргүүлэн авах боломжтой. Та хэдэн ч кг мах авсан Улаанбаатар хотод хүргэлт хийгдэнэ. Хүргэлт: 3,500₮

Таны эрүүл мэнд мэргэн ухааны тань шагнал юм шүү.

Захиалга өгөх утас: 7777-0555

Онлайн захиалга: www.taliinmongol.mn

ТАЛЫН МОНГОЛ – БАЙГАЛЬ ЭХ БҮТЭЭВ.

Сүүлд оруулсан мэдээ
“МАНКА” будаагаар дархлаагаа дэмжье “МАНКА” будаагаар дархлаагаа дэмжье
Та мах, махан бүтээгдэхүүнээ ямар газраас худалдан авдаг ...
Ховдын ногоогоор баяжуулсан бүтээгдэхүүнээр  “Талын Монгол” брэнд төрлөө нэмлээ Ховдын ногоогоор баяжуулсан бүтээгдэхүүнээр “Талын Монгол” брэнд төрлөө нэмлээ
Та мах, махан бүтээгдэхүүнээ ямар газраас худалдан авдаг ...