Ховд аймагт тарьж ургуулсан хүнсний ногоог дэвшилтэт технологийн дагуу амт, чанарыг нь алдагдуулахгүйгээр хатаан нунтаглаж, монголчуудын өдөр тутмын хүнс болох гурил, гоймон  зэрэг бүтээгдэхүүний орц найрлагыг баяжуулан зах зээлд гаргах цоо шинэ үйлдвэрлэлээ “Грийн групп” ХХК ийнхүү эхлүүлж байна.

Ховдын тарвас амттай. Тэгвэл тэнд тариалсан хүнсний ногоо нь ч илүү амттай. Яагаад гэвэл нэг ижил хөрс шороо, нэг адил цаг уурын нөхцөлд ургуулж байгаа учраас шинж чанар, шим тэжээл нь ялгаагүй. Хөрс, ус, агаар нь харин юугаараа онцлог юм бэ?

Ховд аймаг нь газар зүйн байршлын хувьд Их нууруудын хотгор, Хяргалтайн уулархаг бүс нутагт байрлалтай, Буянт, Ховд голын ай савыг дагуулан эртнээс нааш тариа, ногоо ургуулж ирсэн уламжлалтай. Хөрс, цаг уурын хувьд газар тариалангийн төв бүс, бусад бүсээс харьцангуй дулаахан. Мөнх цас, мөсний хайлсан ус газрын гадаргын усны нөөцийн 63 хувийг бүрдүүлдэг бол хөрсний гүний ус 33 хувийг, хурын ус 4 хувийг нь бүрдүүлдэг.

Хөрсний бүтэц гурван үе давхаргатай. Хар шороон хөрс, хайрга, элс гэсэн давхарга нь усыг сайн шингээх тул аливаа ногоог тариалахад задралт түргэн явагдаж ургацад гойд нөлөөлдөг онцлогтой. Хангайн бусад бүсийг бодоход эрт дулаардаг учраас тариалалт эрт эхэлж, намар илүү эрт болц гүйцдэг.

Буянт гол хөндийгөө даган олон салаалж урсдаг учир тариаланчид талбайгаа байгалийн урсгалыг ашиглан усална. Усны хатуулаг таарсан байх, биологийн бохирдолгүй усаар услах нь ногооны амт, чанарт маш чухал нөлөөтэй. Барагтай бол худгийн усаар услахгүй, гадаргын урсгал ус нь ногооны амтыг илүү сайхан болгодгийг тэд олон жилийн туршид амьдрал дээр танин мэджээ.

Тэгвэл яг ийм нөхцөлд тарьж ургуулсан төмс, хүнсний ногоогоо энэ жилээс эхлэн Ховд аймгийн тариаланчид маань тариалангийн талбайгаас шууд “Талын Монгол” брэнд болгон “Грийн групп” компанид нийлүүлдэг болж байна. Тариалангийн талбайгаас хүнсний ногоог нэг ижил стандартын дагуу хайрцаглан савлаж, савлагаа бүрийн чийгшлийг хэмжин,  +1 градусын температур бүхий хадгалалтын горимоор Улаанбаатар хот руу 1500 км замд тээвэрлэн авчирч, шууд хүнсний үйлдвэрт нийлүүлэх тогтолцоог үндэсний үйлдвэрлэгч “Грийн групп” компани бий болголоо.

Тариаланчид маань газраа хагалах, ногоогоо тариалах, ургацаа хураах, эцэст нь намартаа багтаагаад худалдан борлуулах гээд бүх шат дамжлагыг өөрсдөө гүйцэтгэдэг байсан бол цаашид ургац хураалтаас хойшх үйл явцыг үндэсний үйлдвэрлэгчдэд даатгах юм. Тэд өрхийн аж ахуй эрхлэгч төдий биш үндэсний үйлдвэрлэлийн бэлтгэн нийлүүлэгчид болж байна.

Монголчууд өөрсдийн тариалсан хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой төдийгүй ургацыг нэмэгдүүлэх үүднээс химийн бордоо, хүчжүүлэлт, генийн хувиргалт хэрэглэх шаардлагатай огт тулгарч байсангүй. Хүн амынхаа хүнсний хэрэглээг гүйцэхийн тулд газар тариалангийн салбар нь масс үйлдвэрлэл болтлоо хөгжсөн улс орнуудтай харьцуулахад монголчууд байгалийн болон биологийн жам ёсоор нь ургуулан боловсруулсан тариа, ногоогоо хэрэглэж байгаа нь аз завшаан, амны хишиг юм. Энэ бол дахин сэргээгдэх байгалийн баялаг. Харин үүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, боловсруулах, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх нь хүнсний үйлдвэрлэгч “Грийн групп” компанийн шинэ зорилго.

Ховд аймагт тарьж ургуулсан төмс, лууван, сонгино, бусад хүнсний ногоог дэвшилтэт технологийн дагуу амт, чанарыг нь алдагдуулахгүйгээр хатаан нунтаглаж, монголчуудын өдөр тутмын хүнс болох гурил, гоймон  зэрэг бүтээгдэхүүний орц найрлагыг баяжуулан зах зээлд гаргах цоо шинэ үйлдвэрлэлээ тус компани ийнхүү эхлүүлж байна.

“ Хүнсний ногоог дангаар хэрэглэхээс гадна дахин боловсруулж, бусад бүтээгдэхүүнд шингээж хэрэглэх нь эрүүл мэндэд илүү тустай. Тухайн ургамлын амин дэм, эрдэс бодис, бусад онцгойлох ач холбогдлыг нь өдөр тутмын бусад бүтээгдэхүүнд шингээснээр хүнсний ногооны тасралтгүй хэрэглээг нэмэгдүүлж өгдөг. Энэ нь ялангуяа хүүхдийн өдөр тутмын хүнсний хэрэглээ болж хэвшсэнээр өсөлт хөгжлийг дэмжих үр нөлөөтэй. Тийм учраас энэ шинэ технологи нь хүнс тэжээлээр дамжуулан нийгмийн асуудлыг шийдвэрлэх ач холбогдолтой болжээ” хэмээн ХААИС-ийн судлаач багш, доктор Ж.Оюунгэрэл үнэлсэн юм.

Монгол орны хөрс шороо, нар, ус агаарт тэтгэгдэн ургасан өвс навч бүр нь эм, ургамал ногоо бүхэн нь шим, үр жимс болгон нь хүнс болдог ажээ. Баруун хязгаар Ховд аймагт тариалсан хүнсний ногоог “Талын Монгол” брэндийг бүтээгч, хүнсний үйлдвэрлэгч “Грийн групп” компанийн гурил, гоймон, лапшагаар дамжуулан монголчууд та бид жилийн дөрвөн улирлын турш өдөр тутмын хүнсэндээ хэрэглэх шинэ сонголттой боллоо.

" />
Ховдын ногоогоор баяжуулсан бүтээгдэхүүнээр  “Талын Монгол” брэнд төрлөө нэмлээ

2021 9-Р Сар 07

Сүүлд оруулсан мэдээ
Үндэсний брэнд бүтээгч ГРИЙН ГРУПП ХААИС-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа Үндэсний брэнд бүтээгч ГРИЙН ГРУПП ХААИС-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Ховд аймагт тарьж ургуулсан хүнсний ногоог дэвшилтэт технологийн ...
Ховдын ногоогоор баяжуулсан бүтээгдэхүүнээр  “Талын Монгол” брэнд төрлөө нэмлээ Ховдын ногоогоор баяжуулсан бүтээгдэхүүнээр “Талын Монгол” брэнд төрлөө нэмлээ
Ховд аймагт тарьж ургуулсан хүнсний ногоог дэвшилтэт технологийн ...
Цагаан будааны талаарх сонирхолтой баримтууд Цагаан будааны талаарх сонирхолтой баримтууд