Талын Монгол Дэлхийн дэвжээнд

Талын Монгол Дэлхийн дэвжээнд

2020 11-Р Сар 11

Хэдхэн долоо хоногийн өмнө Монгол Группын 30 жилийн ой тохиож, Монос Хүнсийн хамт олонд зориулж бяцхан үг хэлэх завшаан олдож байв. Тэр үед Отгоо захирал байгалийн хужраар зөөлрүүлсэн pH8.5 шүлтлэг Экос ус олон улсын стандартыг хангаж, гадны том компанитай экспортын гэрээ хийх гэж байгаа тухай дуулаад баярлаж байв.

Тэгвэл өнөөдөр харилцагчтайгаа хамтраад манай БСП компанийн хамт олны урласан хоёр дахь брэнд буюу Талын Монгол брэнд мөн экспортод гарах эрхээ аваад өнөө маргаашгүй ачилтаа хийх буй супер гоё мэдээ авлаа.

Нөхөн сэргээгддэг баялаг болох Монголын уламжлалт нүүдлийн мал аж ахуйг дараагийн төвшинд гаргаж байгаа компани бол яах аргагүй Грийн Групп. Эдний хамт олон Монголдоо анх удаагаа интернэтээр дамжуулан бэлчээр дээр байгаа чихэндээ чиптэй малаас сонгон захиалж, эвдэж янзлуулан шинээр нь гэртээ хүргүүлж авдаг үйлчилгээг нэвтрүүлсэн. Энэ бүтээгдэхүүнийг авсан тухайгаа энэ постоор бичиж байв. 

https://www.facebook.com/ganzorig.vanchig/posts/10158353565103980

Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO220001 эрхийг авсан Талын Монгол брэнд хэрэглэгчиддээ гарал үүслээр баталгаажсан эрүүл хүнсийг түгээгээд хэдийнэ хагас жилийн хугацааг өнгөрүүлжээ. Тэд Зүүн аймаг буюу Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудаас гарал үүслийн баталгаатай, эрүүл мэндийн гэрчилгээтэй үхэр, илүү нугаламтай барга хонь, ямааг  тээвэрлэн авч ирж зориулалтын үйлдвэрт төхөөрч сэврээн монгол аргаар ангилан бэлтгэж Улаанбаатар хотын хэрэглэгчиддээ онлайн худалдаагаар хүргэдэг.

Тэгвэл эдний хамт олон баруун болон төвийн аймгуудаас мах бэлтгэн экспортод гарах бэлтгэлээ дуусган, Вьетнам улс руу анхны тээврээ хийж байгаа юм байна. Ингэснээр Монголын 21 аймгийн талаас илүүтэй нь хамтран ажиллаж, малчдын амьдралд өөрчлөлт хийж, мал аж ахуйн салбарт утгаар нь инновацийг нэвтрүүлж байна. Мах, махан бүтээгдэхүүний салбарт түйвээлт хийж буй энэ хамт олон салбартаа нэмүү үнэ цэнэ бий болгохын тулд ажиллаж байна.

Орон нутгийн олон зуун малчид, гэрээт малчдыг шууд бусаар ажлын байраар хангаж, махны бизнест инноваци нэвтрүүлж буй энэ залуусын интернэт, утсаар захиалсан хэрэглэгчийн махыг хүргэж өгөхийн тулд GPS-ээр тоноглогдсон хэдэн арван борлуулалтын машин, иж бүрэн агуулах, ложистикийн төв, сав, баглаа боодол, лаборатори, вакцин, эрүүл ахуйн хяналт, нэгдсэн мэдээллийн технологийн систем гээд шат болгонд бий болгох байгаа үнэ цэнийг энд заавал дурдах ёстой.

Махны бизнесийн үнэ цэнэ махнаасаа гадна эрүүл хүнсний баталгаанд орших ёстой. Малчид маань ч гэсэн мах зарах бус эцсийн хэрэглэгчдэд сэтгэл ханамж, гэр бүлийн аз жаргалыг хүргэх ёстой. Ингэж чадвал та бид хамтдаа жинхэнэ үнэ цэнийг бүтээж, бултаараа дэлхийн дэвжээнд гарах учиртай.


Сүүлд оруулсан мэдээ
Эрүүл хүнс эрдэнэ Эрүүл хүнс эрдэнэ
Хэдхэн долоо хоногийн өмнө Монгол Группын 30 жилийн ...
Долоон орцны гайхамшиг Долоон орцны гайхамшиг
Хэдхэн долоо хоногийн өмнө Монгол Группын 30 жилийн ...
ЛАПША ҮНДЭСНИЙ БРЭНД ЛАПША ҮНДЭСНИЙ БРЭНД
Хэдхэн долоо хоногийн өмнө Монгол Группын 30 жилийн ...