Цагаан будаа гэхээр “Сакура” гэх нэр, танил болсон савлагааны дизайн нь санаанд орж байгаа биз?

Энэ л хамгийн сайн будаа гэсэн өөрийн таашаалтай болж, дэлгүүр орохдоо тэр л будаагаа үнийг нь ч лавлахгүйгээр танил нэр, савлагаагаар нь сонгоод авчихдаг болсноо анзаараарай. Харин тэр тоолонд  амт, чанар нь өөрчлөгдөхгүй хэвээр хадгалагдаж байгаа бол үүнийг стандарт гэж хэлнэ. Аливаа брэндийг бий болгоход нэн тэргүүнд  шаардагддаг зүйл бол стандарт.

​Тиймээс ч цагаан будаа төдий биш “Сакура” хэмээх брэнд болгож буй хамгийн гол хүчин зүйл нь гарал үүсэл, хадгалалт, тээвэрлэлт, үйлдвэрлэлийн орчинд мөрдөж буй эрүүл ахуй, хүнсний стандарт нь юм. Нэг үгээр бол оюуны өмчөөр баталгаажуулсан технологи, стандарт нь ширхэг, ширхэгээр салж бутрах “Сакура” будааг бүтээж буй ид шид нь. /Брэндийнхээ хувьд “Сакура” будаа мөдхөн кальци, оливын тосоор баяжуулсан далайн байцаагаар төрлөө нэмэх гэж байна./

Тутаргаас цагаан будаа хүртэл

Бид будаа сонгон авахдаа чухам хаана тариалсныг нь огт сонирхдоггүй. Шаардлагагүй гэж үздэг хэрэг. Харин “Сакура” брэндийг бүтээгчдийн хувьд нь энэ бол чухал зүйл. Тутарга буюу цагаан будааг дэлхий дээр Ази, Африк, Италийн хойд хэсэг, хойд Америкийн баруун эргээр голчлон тариалдаг. Тэгвэл “Сакура”-г Япон улсын Ёкохома, АНУ-ын Калифорни, Хятадын Heilongjiang мужид тариалдаг дээд сортын тутаргаар хийдэг. Энэ нь  “Сакура”-г сонгосон тохиолдолд ургамал, хорио цээрийн сертификат, гарал үүслийн гэрчилгээ, импортын мэдэгдэл тодорхой гэсэн үг юм. Мөн чанарын баталгаажилтын сертификат, оюуны өмчийн гэрчилгээ гээд хүнсний бүтээгдэхүүнд дагалдах намтар буюу CV нь маш нарийн, нягт нямбайгаар үйлдэгдэж байж сая брэнд төрдөг. Энэ бүх үйл явцад нарийн мэргэжлийн инженер, технологичид судалж, шинжилж, ажиллаж байж та бидний гар дээр эцсийн бүтээгдэхүүнийг тавьдагт брэндийн үнэ цэн оршиж буй.

Дэлхий дахинд өнөөдөр жилд 695 сая тонн эрдэнэ шиш, 610 сая тонн тутарга буюу цагаан будаа, 605 сая тонн улаан буудайг тариалан хүнсэндээ хэрэглэж байна. Хүн төрөлхтөний түүхэнд хамгийн чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн хүнс бол үр тариа юм. Учир нь үр тариаг тариалахын тулд л хүмүүс анх суурьшсан гэж үздэг. Тариалангийн талбайтай болохын тулд олон га газрыг цэвэрлэж, буудай, тариан үрээ өсгөж ургуулахын тулд өдөржин арчлан хайрлаж, ус зөөж, зэрлэг зулгаан бөгтгөнөн хөдөлж, бөөндөө хүчээ нэгтгэж, нэг үгээр бол үр тариа хүнийг хөдөлмөрт сургасан багш нь билээ. Үр тариа хүн төрөлхтөнийг өлсгөлөн, хоол тэжээлийн хомсдолоос авраад зогсохгүй өөрт агуулагддаг амин чухал эрдэс бодисоороо бие махбодийг нь төдийгүй уураг тархийг нь тэжээн тэтгэж, олон мянган аугаа нээлт, бүтээлийнх нь түлхүүрийг атгуулсан шидтэй. Цагаан будаа л гэхэд бие бялдар болон тархи, оюун ухааны үйл ажиллагааг дэмжихэд шаардлагатай нүүрс усны үнэт эх үүсвэр юм.

" />
Сакурагийн СV

Сакурагийн СV

2021 7-Р Сар 28

Сүүлд оруулсан мэдээ
Цагаан будааны талаарх сонирхолтой баримтууд Цагаан будааны талаарх сонирхолтой баримтууд
Цагаан будаа гэхээр “Сакура” гэх нэр, танил болсон ...