Дархлаа гэж юу вэ?

2021 1-Р Сар 27

Дархлаа бол төрөл бүрийн бактери, нян, вирусын халдварыг эсэргүүцэх чадвар бөгөөд дархлааны систем нь бидний бие организмын хамгаалалт. Хүний биеийн дархлаа нь антигенээс (хөндлөнгийн бичил организмууд, токсин, харшил үүсгэгчид) хүний биеийг тусгаарладаг.


Биеийн дархлаа яагаад сулардаг вэ?
Хүний биеийн дархлааны систем нь маш нарийн тогтолцоотой. Чөмөг, дэлүү, тунгалагийн зангилаа, шингэний урсгал нь “дархлааны систем”-ийн үндсэн зангилаа юм. Энэ нарийн механизм бөгөөд гадаад орчин болон организмын бага зэргийн өөрчлөлтийг аяндаа өөрөө зохицуулж байдаг аж. Экологийн таагүй орчин, буруу хооллолт, аминдэмийн дутагдал, стресс, архаг хууч өвчин, вирусын халдвар, ажлын хэт ачаалал, шинэ вирус нь дархлааг амархан алдагдуулдаг байна.


Дархлаа суларсныг яаж мэдэх вэ? 
Архаг ядаргаатай болох, амархан эцэж сульдах, нозоорч нойр хүрэх эсвэл бүр эсрэгээрээ нойргүйтэх, толгой өвдөж, булчин болон үе мөч хөндүүрлэх шинжүүд илэрнэ. Хүндрэлийн дараагийн шатанд ямар ч вирус, ямар ч өвчний халдвар аваагүй хэр нь байнга “өвдөнө”. Уруул дээр хомхой гарах нь бие организмд хүчтэй илрэл бөгөөд энэ үед яаралтай цогц арга хэмжээ авах хэрэгтэй. Тиймээс юуны түрүүнд дархлаа сайжруулах бэлдмэлийг хэрэглэх хэрэгтэй.

                                               Та эрүүл чанартай хүнсийг сонгон хэрэглэж дархлаагаа дэмжээрэй. 

                                                             ҮНДЭСНИЙ БРЭНД БҮТЭЭГЧ ГРИЙН ГРУПП 

Сүүлд оруулсан мэдээ
Дархлаа гэж юу вэ? Дархлаа гэж юу вэ?
Дархлаа бол төрөл бүрийн бактери, нян, вирусын халдварыг ...
Яагаад ТАЛЫН МОНГОЛ гэж? Яагаад ТАЛЫН МОНГОЛ гэж?
Дархлаа бол төрөл бүрийн бактери, нян, вирусын халдварыг ...
ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ
Дархлаа бол төрөл бүрийн бактери, нян, вирусын халдварыг ...