Цагаан будааны үр тариа, хоол хүнс нь дархлаа дэмжиж, зүрхний титэм судасны өвчин, бүдүүн гэдэсний хорт хавдар, чихрийн шижин, дивертикуляр өвчин гэх мэт өвчин үүсэх эрсдэлийг бууруулдаг.

Хүйтний улирал хаяанд ирсэн намрын энэ өдрүүдэд хүний биеийн дархлаа  суларч ханиад, томуу хүрэх нь ихэсдэг билээ. Түүнчлэн бидний бие организм өдөр тутмын завгүй амьдрал, орчин тойрны бохирдол, цаг агаарын тогтворгүй байдал зэргээс үүдэн стресст орох, сульдах ч тохиолдол бий.

Тэр дундаа бага насны хүүхдийн бие эсэргүүцэх чадвар өндөр байдгаас ханиад томууны вирусийг эсэргүүцэж халуурах, ханиалгах зэрэг шинж тэмдгүүд илэрсээр байдаг. Энэ бүхнээс хамгаалж дархлаа дэмжих гол үндэс нь хөдөлгөөн, зөв хооллолт юм. Дархлааг 100% дэмжих эм гэж байдаггүй бөгөөд зөвхөн эрүүл амьдралын хэв маягт шилжих нь л үүнийг нөхөж өгдөг гол хүчин зүйл. Тэгвэл хүнсэндээ үр тариаг оруулан хэрэглэснээр таны эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх тухай хүргэе.

Үр тарианы төрөл

Үр тарианд бүх төрлийн будаа, улаан буудай, арвай, овьёос, хөх тариа, эрдэнэ шиш орно. Бүтэн үр тарианд улаан буудайн үр, хүрэн будаа, бүхэл үр тариа, булгур, квиноа, кускус, попкорн, овъёосны гурил зэрэг орно. Харин цэвэршүүлсэн үр тарианд бялуу, амттан, цагаан талх, гоймон, маффин, амтат эсвэл амттай жигнэмэг, цагаан будаа, бин, вафли, пицца зэрэг ордог байна.

Үр тариа нь таны биед өгөх амин дэмийн эх үүсвэр болдог 

- холестеролгүй, уусдаг, уусдаггүй эслэгээр баялаг, тэсвэртэй цардуултай, нүүрс усны маш сайн эх үүсвэр.

-      уургийн чухал эх үүсвэр.

-      В бүлгийн витамины эх үүсвэр.

-      түүний дотор фолийн хүчил, төмөр, магни, зэс, фосфор, цайр зэрэг олон эрдэс бодисын эх үүсвэр.

-      цусан дахь холестерины хэмжээг бууруулахад тусалдаг антиоксидант ба фитохимийн сайн эх үүсвэр.

Түүнчлэн дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад олон улсын хоол, тэжээлийн байгууллагуудаас гаргасан зөвлөмжөөс бидний өдөр тутам авч буй хүнс тэжээлийн тал хувь нь үр тарианаас авах нь зүйтэй гэсэн байдаг. Тэгвэл Генийн өөрчлөлтгүй, Орос чанарын 4 төрлийн Манка будааг таньд санал болгож байна. Үүнд. Цагаан будаа, Шар будаа, Хөц будаа, Гурвалжин будаа юм. Эдгээр 4 төрлийн будааны ач тусыг энд дарж дэлгэрэнгүй уншаарай.

Гэр бүл үр хүүхдэдээ өгч болох аюулгүй, тэжээллэг амтыг “Манка” бренд олгоно. Та “Манка” брендийн бүтээгдэхүүнийг өөрт ойр худалдааны төвөөс худалдан авах боломжтой.

Шар будааны ач тус

1. Хорт хавдрын эсрэг

Шар будаа нь цавуулаггүй бүхэл үрийн үр тариа бөгөөд уусдаг, уусдаггүй хүнсний эслэгээр баялаг.. Түүн доторх уусдаггүй эслэгийг "пребиотик" гэж нэрлэдэг бөгөөд энэ нь таны хоол боловсруулах системд сайн бактерийг дэмжиж өгдөг гэсэн үг юм. Энэ төрлийн эслэг нь өтгөн ялгаралтыг их хэмжээгээр нэмэхэд чухал үүрэгтэй бөгөөд энэ нь таны гэдэсний үйл ажиллагааг хэвийн байлгаж, бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдлийг бууруулж чаддаг.

2. Эрүүл бие

Мөн ниацинаар баялаг тул таны бие махбодид 400 гаруй ферментийн урвалыг зохицуулахад тусалдаг. Ниацин нь эрүүл арьс, дотор эрхтний үйл ажиллагаанд чухал үүрэгтэй.

3. Элэг, зүрх, бөөрний үйл ажиллагааг сайжруулдаг.

4. Шар будаанд агуулагдах байгалийн пигмент нь антиоксидант болон А аминдэмээр баялаг бөгөөд нүдний эрүүл мэндэд сайн нөлөөтэй.

5. Дархлааг сайжруулна.

Гурвалжин будааны ач тус 

1. Зүрх судас

Гурвалжин будаанд агуулагдах рутин, фитонутриент болон антиоксидант нь даралтыг тогтворжуулж, судасны ханан дахь архаг үрэвслийг дарж, холестерины түвшинг бууруулдаг сайн нөлөөтэй.

2. Цусан дахь сахарын түвшинг бууруулна.

Гурвалжин будаа нь гликемийн индекс багатай бүтээгдэхүүний бүлэгт хамаардаг. Тиймээс гурвалжин будааг тогтмол хүнсэндээ хэрэглэснээр сахарын түвшин огцом өсөх эрсдлээс тогтмол сэргийлдэг байна.

3. Цавуулагт мэдрэмтгий өвчлөл

Гурвалжин будаа нь байгалиасаа огт цавуулаггүй үр тариа тул хоол боловсруулах эрхтэний эмгэгтэй өвчтөнүүдийн хувьд хамгийн шилдэг сонголт болдог.

4. Хорт хавдраас сэргийлнэ

Гурвалжин будаа нь антиоксидант ба фенолын нэгдлүүдийг өөртөө агуулдаг тул зарим төрлийн хорт хавдрын эсрэг тэмцэхэд тустай. Энэхүү үр тарианд агуулагдах зарим антиоксидант нь таны эсийг чөлөөт радикал гэмтлээс хамгаалж, хорт хавдрын тархалтад хувь нэмэр оруулах аюултай үрэвслээс урьдчилан сэргийлдэг.

5. Ургамлын гаралтай уураг

Гурвалжин будаа нь амин дэм, эрдэс бодисоор баялаг төдийгүй, шингэц сайтай ургамлын уургийн эх үүсвэр юм. 100 грамм гурвалжин будаа тутамд энэ 14 грамм уураг, 12 төрлийн амин хүчил агуулагддаг бөгөөд өсөлт, булчингийн синтезийг дэмждэг.

Цагаан будааны ач тус

1. Энергийн эх үүсвэр

Цагаан будаа нь нүүрс ус ихээр агуулдаг тул маш их энерги өгдөг. Тиймээс тамирчид хүртэл эрч хүчээ нэмэгдүүлэх шаардлагатай үед цагаан будааг гурвалжин будаанаас илүү сайн гэж үздэг. Цагаан будааг дундаж хэмжээгээр хэрэглэж нь танд тустай.

2. Зүрхний хэвийн үйл ажиллагаанд тустай.

Үр тариа нь цусан дахь холестерины түвшинг сайжруулж, зүрх судасны өвчин, тархины цус харвах эрсдлийг бууруулдаг гэдэгтэй Америкийн зүрх судасны холбоо хүртэл санал нийлдэг.

3. Цагаан будааг шингээхэд маш хялбар байдаг

Зүгээр ч нэг хоол хийхэд хялбар биш мөн ходоодонд шингээхэд маш хялбар байдаг. Гурвалжин будаанаас ялгаатай нь цагаан будаа нь хоол боловсруулах эрхтний асуудлыг үүсгэдэг шим тэжээлийн эсрэг фитийн хүчил хэмээх нэгдэлгүй байдаг.

4. Гэдэсийг эрүүл байлгадаг

Цэвэршүүлсэн цагаан будаа идсэн ч та их хэмжээний уусдаг эслэгийг авдаг, өөрөөр хэлбэл бутират хэмээх тэсвэртэй цардуулыг авдаг. Бутират нь үрэвслийг бууруулах замаар таны гэдэсний эрүүл мэндийг сайжруулдаг. Хүмүүс суулгалт өвчний үед чанасан будааны шүүс уухыг зөвлөөд байдаг нь ийм учиртай юм.

5. Биед хорт хавдрын эс тарахаас сэргийлж хөгшрөлтийг удаашруулдаг

Хөц будааны ач тус

1. Амин дэм

Хөц будаанд кали, кальци, төмөр, иод, фосфор, марганци, бром, кобальт, зэс, хром гээд олон ашигтай бодис агуулагдаж байдаг бөгөөд А, Е, Д, РР мөн В төрлийн амин дэмүүд их хэмжээгээр агуулагддаг байна.

2. Хөгшрөлтийг удаашруулах

Ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлж, арьсыг толигор өнгөлөг болгож чангаруулаад зогсохгүй хөгшрөлтийг сааруулдаг байна.

3. Эрч хүч

Хөц будааг тогтмол хэрэглэснээр цусны эргэлт сайжирч, эрч хүч нэмэгддэг.

4. Гоолиг бие

Хөц будаа нь уусдаг эслэг агуулдаг тул өлсөх мэдрэмжийг багасгаж, цатгалан мэдрэмжийг нэмэгдүүлж жин хасахад чухал нөлөөтэй.

5. Эрүүл ходоод 

Хөц будааны эслэгийн өндөр агууламж нь гэдэсний ашигтай бактерийн тэнцвэртэй байдлыг хадгалж, хоол боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

" />
GreenGroup logo
“МАНКА” будаагаар дархлаагаа дэмжье

“МАНКА” будаагаар дархлаагаа дэмжье

2021 9-Р Сар 28

Сүүлд оруулсан мэдээ
“МАНКА” будаагаар дархлаагаа дэмжье “МАНКА” будаагаар дархлаагаа дэмжье
Цагаан будааны үр тариа, хоол хүнс нь дархлаа ...