Лапша органик гурилын үйлдвэр

Лапша органик гурилын үйлдвэр

Монгол хүний таашаал, онцлогт тохирсон найрлагатай, гараар зуурч элдсэн мэт амт чанартай Лапша хэрчсэн гурилыг олон төрлөөр үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэж байна.

Энэхүү брэндийг зах зээлд гаргахын тулд хоёр жил судлагаа шинжилгээний ажил гүйцэтгэж орчин үеийн бүрэн автомат үйлдвэрийг 2019 онд ашиглалтанд оруулсан юм. Үйлдвэр хоногт 25 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд бүтээгдэхүүнээ өөрийн итгэмжлэгдсэн лабораторит шинжилж хэрэглэгчдэд хүргэдэг.

Нэр төрлийн хувьд Энгийн, Бүхэл Үрийн, Борцтой, Гоньдтой, Луувантай, Сонгинотой, Олон Үрийн Гурилтай, Шөлний гэсэн олон төрлөөр үйлдвэрлэж Германы Мюхленберг компанийн витамины комплекс болох Элковитаар бүтээгдэхүүнээ баяжуулан 300 гр, 450граммын савалгаатайгаар хэрэглэгчийн гарт хүргэж байна.