ЛАПША ОЛОН ҮРИЙН ГУРИЛ

2020 12-Р Сар 21

Хүний эрүүл мэндийг дэмжихийн зэрэгцээ, хоол тэжээлтэй холбоотой аливаа өвчнөөр өвчлөх эрсдэл учруулдаггүй хүнсийг ЭРҮҮЛ ХҮНС гэнэ. Эрүүл хоол нь байгалийн гаралтай, олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний цогц бөгөөд тэдгээр нь нүүрс ус, өөх тос, уураг, ислэг, аминдэм, эрдэс бодисуудын зохистой харьцаатай байна. Хүнсийг хэрхэн яаж боловсруулж, хэр зэрэг их хэмжээгээр хэрэглэсэнээс хамааран эрүүл мэндэд шууд нөлөөлдөг.

Эрүүл хүнсийг эрүүл бус аргаар боловсруулж хэрэглэх нь түүний эрүүл мэндийг дэмжин мөн чанарыг алдагдуулахын зэрэгцээ таны эрүүл мэндэд эрсдэлийг бий болгоно. Тохиолдлоор 1 удаа хэрэглэсэн эрүүл бус хоол, хүнс нь таны өвчлөх шалтгаан болж чадахгүй харин байнга, тогтмол хэрэглэдэг “ЭРҮҮЛ БУС ХҮНС” таны эрүүл мэндэд эрсдэл учруулна. Ялангуяа ханасан өөх тосоор баялаг, хэт боловсруулж, цэвэршүүлсэн нүрс ус бүхий ислэгээр дутмаг, илчлэг ихтэй хоол хүнсийг байнга тогтмол, хэтрүүлэн хэрэглэх нь таны биед олон тооны өвчин, эмгэг үүсэхэд хүргэнэ. Тийм учраас Лапша брэндийн зүгээс хэрэглэгчид та бүхний бие эрүүл мэндэд нэн чухал хэрэгтэй бүтээгдэхүүнийг үйлдэрлэж эхлээд багагүй хугацааг үдэж буй.

Тухайлбал: Олон үрийн, Борцтой, Ясны шөлтэй, Сонгинотой, Луувантай, гурил, Бүхэл үрийн Баяжуулсан гурилыг үйлдвэрлэн өдөр бүр хоол хүнсээрээ дамжуулж авч болох амин дэмийг гуриланд шингээн өгч хэрэглэгчдийн гар дээр өгөөд буй. Лапша брэнд нь Монголын хөрсөнд ургасан цэвэр улаан буудайн гурилаар Монгол хүний онцлогт тохирсон хуурай гоймон, нойтон гоймон, долоон төрлийн орцтой олон үрийн гурилыг үйлдвэрлэдэг. Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр чанар стандартын дагуу эрүүл ахуйн бүрэн шаардлага хангасан орчинд үйлдвэрлэж бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэж байна. Олон улсын чанар стандартын ISO 9001, ISO 22000, ISO 14001, ISO45001 стандартуудыг нэвтрүүлсэн Монголын томоохон үйлдвэрүүдийн нэг юм.

Лапша брэнд нь бүтээгдэхүүнээ Германы Мюхленберг компаний хүний биед зайлшгүй шаардлагатай суурь витамин болох B1, B2, B9, Төмөр, Фолийн хүчил зэргийг агуулсан Элковитаар баяжуулдаг. Лапша брэнд нь хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэхийн тулд бүтээгдэхүүнээ тогтмол хөгжүүлэн хуурай гоймонг энгийн, луувантай, сонгинотой, сармистай, борцтой, гурвалжин будаатай, бүхэл үрийн, хүнсний хивэгтэй, ясны шөлтэй, олон үрийн гурилтай зэрэг олон нэр төрлөөр үйлдвэрлэж байна. олон үрийн гурилтай, булууны яс болох байгалийн кальцитайгаар Лапша брэндийн бүтээгдэхүүн гоймон гурилын зах зээлийн 70 хувийг дангаар эзэлж байгаагаас харахад хамгийн өргөн сонгон хэрэглэдэг хэрэглэгчийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн болж байгаа юм.

Сүүлд оруулсан мэдээ
Дархлаа гэж юу вэ? Дархлаа гэж юу вэ?
Хүний эрүүл мэндийг дэмжихийн зэрэгцээ, хоол тэжээлтэй холбоотой ...
Яагаад ТАЛЫН МОНГОЛ гэж? Яагаад ТАЛЫН МОНГОЛ гэж?
Хүний эрүүл мэндийг дэмжихийн зэрэгцээ, хоол тэжээлтэй холбоотой ...
ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ
Хүний эрүүл мэндийг дэмжихийн зэрэгцээ, хоол тэжээлтэй холбоотой ...