Захирлын мэндчилгээ

Захирлын мэндчилгээ




Танд энэ өдрийн мэнд хүргэе!

ГРИЙН ГРУПП-ийн вэб сайтаар зочилж буйд тань баярлалаа.

Арван жилийн өмнө бидний анх эхлүүлсэн бизнес маань өдгөө үндэсний хамгийн том брэнд үйлдвэрлэдэг, худалдааны шинэ соёл түүчээлдэг, Монгол бахархлыг түгээдэг үйлс болон хөгжин дэвжжээ. Өнөөдөр бид үйлдвэрлэл, тээвэр, гадаад харилцаа, технологийн салбарт амжилтаас амжилтын хооронд буухиалсан Групп  болон өргөжин тэлээд байна.

      Энэ амжилтын ард гар, санаа нийлдэг шижигнэсэн залуус, өрнүүн хамт олон минь зүтгэдэг юм. Мөн хамгаас эрхэм хэрэглэгч та бүхэн минь байдаг билээ. Бидний өдөр бүрийн ажил, хүсэл эрмэлзэл, шинэ технологийн эрэл хайгуул, чадварлаг менежментийн тухай та бүхэн энэ сайтаас олж харах байх гэж найдаж байна.                         

  Та нартаа хамт олныхоо нэрийн өмнөөс сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!