
Дархлаа тэтгэх эрүүл хүнс
2021 1-Р Сар 10
Бид эрүүл хооллосноор шимт бодисын дутагдлын эмгэгээс өөрийгөө хамгаалах боломжтой. Хэт ядрах, биеийн эсэргүүцэл сулрах, иодын дутал, төмөр дутлын цус багадалт, уураг илчлэг дутал, тураал, өсөлт хоцролт, А аминдэмийн дутал, чийг бам буюу С аминдэмийн дутал зэргээс сэргийлж чадна. Мөн үүнээс үүсэх цөс чулуужих өвчин, ходоод гэдэсний үрэвсэл, шархлаа, таргалалт, цусны даралт ихсэлт, чихрийн шижин, зүрх судасны өвчин, зарим хорт хавдраас ч өөрийгөө сэргийлэх бүрэн боломжтой.
Хоол хүсний зөв зохистой хэрэглээний талаар бид үргэлж ярьдаг ч дорвитой арга хэмжээ төдийлөн сайн авдаггүй. Дэлхийн хүн амын өсөлттэй холбоотойгоор өвчин вирусын тархалт их хэмжээгээр нэмэгдэж байгаа одоо цагт эрүүл хооллолт хамгийн нэгдүгээрт тавигдах ёстой асуудал болоод буй. Тиймээс л зөв сонголтыг эрхэмлэх нь хамгийн чухал. Гаднын шошгонд ханардаг манайхны сэтгэл зүйд сүүлийн жилүүдэд багагүй өөрчлөлт орсон. Бид эх орондоо дэлхийн хамгийн эрүүл хүнсний бүтээгдэхүүнийг өөрсдөө үйлдвэрлэж хэрэглээндээ нэвтрүүлэн хэрэглэж буй. Хэрэглэгч та эрүүл хүнсээр эрүүл мэндээ хамгаалаарай. Эрүүл ахуйн шаардлага хангасан, чанартай амин дэмээр баялаг хоол хүнсээр дархлаагаа дэмжье.