
Грийн Эко-Систем танилцуулга

Бид хоорондоо харилцан уялдаа бүхий үйл ажиллагаатай, зах зээлийн нэгдмэл системийг нэвтрүүлэн ажилладаг.
Энэхүү систем нь дараах байдлаар угсрагдана:
1.Үйлдвэрлэгч (Грийн индастри)
2.Агуулах (Грийн дистрибюшн)
3.Худалдааны нэгдсэн систем (Tалын Монгол онлайн оффлайн дэлгүүр/
4. Ачаа тээвэр (“Шийдэл” аппликэйшн)
5.Санхүүгийн үйлчилгээ (т-финанс)
6. Хэрэглэгч.
Харин үйл ажиллагааны зарчим нь дараах байдлаар томьёологджээ. Үйлдвэрлэгчээс гарсан бүтээгдэхүүн Грийн дистрибюшнээр (агуулахаар) дамжин тээврийн Шийдэл Апп-аар түгээгдэн "Tалын Монгол" дэлгүүрийн системд нэвтэрнэ. Хэрэв санхүүгийн үйлчилгээ шаардлагатай бол Санхүүгийн T-Финанс Аппликейшнаар холбогдсоноор цогц үйлчилгээ болж хэрэглэгчийн гар дээр очно. Энэ бол Грийн группийн технологийн хөгжил, инновацийг тогтмол судлан үйл ажиллагаандаа суурьшуулж чаддагийн нэгэн жишээ болно.