Грийн групп товч танилцуулга

Грийн групп товч танилцуулга

Дэлхий нийтийн бизнесийн чиг хандлага технологийн хөгжлөө даган үйлдвэрлэгч ба хэрэглэгчийг холбон төвлөрүүлсөн хэлбэрт эргэлтгүй шилжиж байна. Үндэсний брэнд үйлдвэрлэгч Грийн Групп ч дэлхийн хөгжилтэй алхаа нийлүүлэн ҮЙЛДВЭРЛЭЛ -ОНЛАЙН БОЛОН ОФФЛАЙН ХУДАЛДАА-САНХҮҮГИЙН  гурвалсан цогц системийг буй болгосон билээ.                            

         Үйл ажиллагааны хувьд Лапша  органик гурилын үйлдвэр, Лапша хуурай гурилын үйлдвэр, Лапша гоймонгийн үйлдвэр, Слава брэндийн үйлдвэр, Талын Монгол брэндийн үйлдвэр гэсэн таван томоохон хэсэгт хуваагдана. Лапша болон Талын Монгол брэндийн  үйлдвэр  нь эх орны брэндийг дэлхийд таниулах алсын хараатай. Харин Слава үйлдвэр нь дэлхийн улс орнуудын дээд зэрэглэлийн чанартай бараа, бүтээгдэхүүнийг импортлон Монголынхоо хэрэглэгчдэд хүргэх зорилготой юм.

Хүний нөөц

Грийн Группийн 600 гаруй ажилтны дийлэнхийг залуу, чадварлаг мэргэжилтнүүд эзэлдэг. Бид хүний нөөцийн бодлогоо дараах байдлаар тодорхойлсон:

  • Сэтгэлгээ -Хандлага -Мэдлэг чадварыг хөгжүүлэх замаар сэтгэл ханамж болон бүтээмжийг дээшлүүлж, байгууллагын эрхэм зорилго, алсын харааг хэрэгжүүлэх гүүр, бизнесийн хамтрагч нь байх
  • Хамт олныхоо шинэ санаа санаачлагыг дэмжих
  • Хамт олныхоо алсын хараатай, холч зорилгыг дэмжих
  • Хүнээ дээдлэн ажиллах

Бид нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлж, боловсрол, соёл урлаг, спорт, нийгмийн халамж, байгаль орчныг хамгаалах ажлуудад чин сэтгэлээсээ оролцдог бөгөөд бодитой олон ажлуудыг зохион байгуулж чадсандаа сэтгэл өндөр байдаг.