БРЭНДИЙН ЯЛГАРАЛ

БРЭНДИЙН ЯЛГАРАЛ

2021 1-Р Сар 16


Дэлхий нийтийн бизнесийн чиг хандлага технологийн хөгжлөө даган үйлдвэрлэгч ба хэрэглэгчийг холбон төвлөрүүлсэн хэлбэрт эргэлтгүй шилжиж байна. Үндэсний брэнд үйлдвэрлэгч Грийн Групп ч дэлхийн хөгжилтэй алхаа нийлүүлэн ҮЙЛДВЭРЛЭЛ -ОНЛАЙН БОЛОН ОФФЛАЙН ХУДАЛДАА-САНХҮҮГИЙН  гурвалсан цогц системийг буй болгосон билээ.                            

         Үйл ажиллагааны хувьд Лапша  органик гурилын үйлдвэр, Лапша хуурай гурилын үйлдвэр, Лапша гоймонгийн үйлдвэр, Слава брэндийн үйлдвэр, Талын Монгол брэндийн үйлдвэр гэсэн таван томоохон хэсэгт хуваагдана. Лапша болон Талын Монгол брэндийн  үйлдвэр  нь эх орны брэндийг дэлхийд таниулах алсын хараатай. Харин Слава үйлдвэр нь дэлхийн улс орнуудын дээд зэрэглэлийн чанартай бараа, бүтээгдэхүүнийг импортлон Монголынхоо хэрэглэгчдэд хүргэх зорилготой юм.

БРЭНДИЙН ЯЛГАРАЛ: 

Агуулахын менежмент: Монгол Улсын баруун зүүн цэгт байрлах орчин үеийн хэрэгцээ шаардлага, стандартыг бүрэн хангасан хамгийн том агуулах. 

- Тээвэр: Стандарт шаардлага хангасан тусгай зориулалтын төрөл бүрийн даац оврын +300 гаруй тээврийн хэрэгсэл. 

Орон даяар түргэн шуурхай түгээлт: бүтээгдэхүүний онцлогт тохируулан хадгалах, тээвэрлэх боломжтой үндэсний хэмжээнд бүх цэгт хамгийн хурднаар түгээх нэгдсэн сүлжээ. 

- Түргэн шуурхай:  Үйлдвэрээс гарсан шинэхэн бүтээгдэхүүнийг Монгол улс даяар 24 цаг дотор түгээх боломжтой түгээлтийн суваг.

Баталгаат бэлтгэн нийлүүлэгч:  ОУ-ын салбартаа тэргүүлэгч, хамгийн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээс нийлүүлсэн брэнд бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх. 

Хамгийн сэтгэл ханамжтай үнэ: Нэгдсэн ханган нийлүүлэлтийн систем, үйлдвэрлэлийн үр ашигтай явцыг хянаж, бүтээгдэхүүний хамгийн боломжит үнийг санал болгоно. 

- Бүтээгдэхүүний төрөлжилт: Брэнд бүтээгдэхүүний нэр төрөл болон савлагааны хамгийн өргөн сонголтыг зах зээлд санал болгоно. 


                                                           ҮНДЭСНИЙ БРЭНД БҮТЭЭГЧ ГРИЙН ГРУПП 

 

Сүүлд оруулсан мэдээ
Cлава брэндийн шинэ соёл-скин савлагаа Cлава брэндийн шинэ соёл-скин савлагаа
Дэлхий нийтийн бизнесийн чиг хандлага технологийн хөгжлөө даган ...
 Грийн групп  ажилтнуудаа COVID-19 вирусний эсрэг вакцинд хамрууллаа Грийн групп ажилтнуудаа COVID-19 вирусний эсрэг вакцинд хамрууллаа
Дэлхий нийтийн бизнесийн чиг хандлага технологийн хөгжлөө даган ...
Байгаль орчинд ээлтэй Грийн групп Байгаль орчинд ээлтэй Грийн групп
Дэлхий нийтийн бизнесийн чиг хандлага технологийн хөгжлөө даган ...