Баяжуулсан хүнсний түүхийг бичилцсэн “Лапша” брэнд

Баяжуулсан хүнсний түүхийг бичилцсэн “Лапша” брэнд

2020 11-Р Сар 02

Баяжуулсан хүнс нь үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд хэдийнэ монголчууддаа түгээж эхэлсэн соёл, хандлага, үнэ цэнэ юм. Тэд зөвхөн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй. Үүнтэй хамт шинэ соёл, хандлага, чанар, таашаалыг бий болгож байдаг бүтээгчид юм

Түүхийн аль ч цаг үед, хаана ч аливаа үйлдвэрлэгч том, жижгээс үл хамааран тухайн бүтээгдэхүүнтэйгээ хамт соёл, хандлага, үнэ цэнэ, заримдаа урлагийг бүтээж байдаг. Тэд бусдын хэрэгцээг хангах зорилготой боловч түүндээ хөдөлмөр, сэтгэлээс гадна шинэчлэл, дэвшлийг шингээж, үүгээрээ цаг үеэ болон хүмүүсийн амьдралын чанарыг өөрчилдөг нь гайхалтай.

Аж үйлдвэржсэн орнууд, тухайлбал, АНУ, Щвейцарьт өнгөрсөн зууны 20-иод оноос зарим үйлдвэрлэгч хүнсний өргөн хэрэглээний зарим бүтээгдэхүүнийг эрдэс бодис, аминдэм, бичил элемэнт, биологийн идэвхит бодисоор баяжуулж эхэлсэн нь дэлхий дахинд хоол хүнсний талаарх шинэ үзэл хандлагыг авчраад зогсохгүй эрүүл мэндийг хамгаалах үйлсэд асар том ахиц, дэвшлийг бий болгосон юм.

Үүнийг дагаад хоол хүнс нь хүний эд, эсийн төлжилт, энергийн эх үүсвэр гэж үздэг байсан ойлголт хүрээгээ тэлж, хүнсний зүйл нь бодисын солилцоонд чухал үүрэгтэй биологийн идэвхит бодис, аминдэмийн эх үүсвэр гэсэн шинэ үзлийг хүмүүс хүлээн зөвшөөрч, энгийн өдөр тутмын хэрэглээгээ гэж тооцох болсон. Монголд хоол, хүнсний талаарх дэлхий дахины дээрх чиг хандлага энэ зуунд л хөл тавьсан гэхэд болно. Бас хүнс үйлдвэрлэгч үндэсний томоохон компаниудын түүх ч эдийн засагт сэргэлт эхэлсэн тэр үеэс л тоологдох байх. Өдгөө зарим компани нь өөрийн брэндтэй төдийгүй өөрөө брэнд болжээ. Энэ хугацаанд тэд хүн төрөлхтөний дэвшилтэй хөл нийлүүлэхэд хөрөнгө оруулалтынхаа багагүй хэсгийг зарцуулж, зөвхөн бараа бүтээгдэхүүн биш чанар, соёл, хөгжил, хүмүүнлэг санааг үйлдвэрлэхэд хөдөлмөр, зүтгэлээ зориулсан байдгийг бид төдийлөн анзаардаггүй байх.

Монгол Улсад Баяжуулсан хүнсний тухай хууль жилийн өмнө буюу өнгөрсөн 2018 оны тавдугаар сард батлагдан гарсан юм. Харин хууль хэрэгжиж эхлэх хугацааг жил хагасын дараа байхаар баталсан бөгөөд өөрөөр хэлбэл, 2019 оны 12 дугаар 1-нээс хууль мөрдөгдөж эхэлнэ. Хугацааг тийн хойш татсаны учир нь хүнс үйлдвэрлэгчдэд технологи нэвтрүүлэх, техник суурилуулах, хяналтын лаборатори байгуулах, стандарт норм боловсруулах зэрэг бэлтгэлийг хангахтай холбоотой юм. Гэхдээ энд нэг зүйлийг онцлоход дотоодын үйлдвэрлэгчид хүнсийг албан журмаар баяжуулах тухай хууль гарахыг хүлээж суусан юм бас биш ээ. Монголчуудын өдөр тутмын өргөн хэрэглээний хүнсний нэг “Лапша” гоймонг л гэхэд үйлдвэрлэгч “ТЭСО” компани анх зах зээлд гаргасан 2012 оноос хойш аминдэмээр баяжуулан үйлдвэрлэж байгаа. Үүний тулд Германы “Meuhlenberg” компанийн Элковит нэмэлт бүтээгдэхүүн буюу витамины комплексийг импортоор оруулж ирдэг ба баяжуулалтын горим, стандартыг хянах лабораторийг ч бас байгуулсан.

Хүний биед зайлшгүй шаардлагатай В1, В2, В3, төмөр, цайр, фолийн хүчил зэрэг суурь аминдэм, эрдсүүдийг агуулсан “ЭЛКОВИТ”-ийг өнөөдөр дэлхийн 60 гаруй оронд хүнсний бүтээгдэхүүний баяжуулалтад ашигладаг. Эдгээр улс оронд хийсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар хүн амын дундах цус багадалт өвчин 45 хувиар буурсан гэсэн үр дүн гарчээ. Энэ судалгаа монголчуудыг мөн хамарсан бөгөөд манай зах зээлд Лапша гоймон нь ижил төстэй бүтээгдэхүүнийхээ борлуулалтын 60 орчим хувийг эзэлдэг.

Тэгвэл энэ оны сүүлээр мөрдөгдөж эхлэх Баяжуулсан хүнсний тухай хуулиар “баяжуулсан хүнс” гэдэг нь “аминдэм, эрдэс бодисыг дангаар болон холимог хэлбэрээр үйлдвэрийн аргаар нэмж үйлдвэрлэсэн хүнсийг” хэлнэ. Нэг үгээр бол ТЭСО компанийн үйлдвэрлэдэг “Лапша” гоймон болон өнгөрсөн өвөл худалдаанд гаргасан Лапша хэрчсэн гурил шиг бүтээгдэхүүнийг хэлнэ. Нөгөө талаар баяжуулсан хүнс гэдэг биднээс тийм хол зүйл биш байх нь. Энэ удаад хууль гаргасан нь “албан журмаар” гэсэн агуулгыг нэмж байгаа ч баяжуулсан хүнс нь үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд хэдийнэ монголчууддаа түгээж эхэлсэн соёл, хандлага, үнэ цэнэ юм. Аливаа үйлдвэрлэгчид зөвхөн борлуулалт, ашиг орлого хөөцөлддөггүй... Тэд зөвхөн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй. Үүнтэй хамт шинэ соёл, хандлага, чанар, таашаалыг бий болгож байдаг бүтээгчид юм.

Эх сурвалж: BAABAR.MN


Сүүлд оруулсан мэдээ
Cлава брэндийн шинэ соёл-скин савлагаа Cлава брэндийн шинэ соёл-скин савлагаа
Баяжуулсан хүнс нь үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд хэдийнэ монголчууддаа ...
 Грийн групп  ажилтнуудаа COVID-19 вирусний эсрэг вакцинд хамрууллаа Грийн групп ажилтнуудаа COVID-19 вирусний эсрэг вакцинд хамрууллаа
Баяжуулсан хүнс нь үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд хэдийнэ монголчууддаа ...
Байгаль орчинд ээлтэй Грийн групп Байгаль орчинд ээлтэй Грийн групп
Баяжуулсан хүнс нь үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд хэдийнэ монголчууддаа ...